"Хүрэлтогоот-2025" ЭШХ маань 2025.11.08-нд уламжлалт ёсоороо зохион байгуулагдах гэж байна. Жил бүр МЗЭХ-оос "ХҮРЭЛТОГООТ" ЭШХурал маань ЭЗХЯ, ШУТСан, ШУА-ийн дэмжлэгийн хүрээнд уламжлал зохион байгуулагдсаар залуу судлаач бидний хүсэн хүлээдэг ээлжит нэгэн арга хэмжээ болох гэж байна.
Монгол - Беларусын Залуу Судлаачдын Чуулга Уулзалт нь "Салбар дундын шинжлэх ухаан: Тогтвортой хөгжлийн төлөөх залуу эрдэмтдийн хамтын ажиллагаа" уриан дор 9 сарын 29-нөөс 10 сарын 1-ний хооронд Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна.
“THE BEST PAPER AWARDS 2025” master & doctor student ЭШХ 10 дахь жилдээ уламжлал болон 2025 оны 5-р сарын 30-ны өдөр АШУҮИС дээр амжилттай зохион байгууллаа.
Монголын залуу эрдэмтдийн холбооноос Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль -тай хамтран зохион байгуулж буй "Хүрэлтогоот 2024" эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
“ВEST PAPER AWARDS-2024” MASTER & DOCTOR STUDENT Эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдан БШУ-ны Сайдын 2 сая төгрөгийн грантын эзэд тодорч МЗЭХолбоо болон Эдийн засаг бизнесийн салбар холбооны өргөмжлөл, батламжаа гардан авлаа.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн (МҮХАҮТ) хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу МЗЭХ-оос МҮХАҮТ-ийн нэрэмжит “Судалгаанаас хөгжил рүү” сэдэвт Монголын Залуу Эрдэмтэн судлаачын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Энэхүү ЭШБХ-ыг зохион байгуулах журам нь БСШУ-ны сайдын 2005 оны 09-р сарын 30-ны өдрийн 305 дугаар тушаалаар батлагджээ.