2025 оны Global Young Academy (GYA)-ийн шинэ гишүүнээр 86 орны 400 орчим нэр дэвшигч өрсөлдсөнөөс 32 орны 45 залуу судлаач сонгогдлоо.
“THE BEST PAPER AWARDS 2025” master & doctor student ЭШХ 10 дахь жилдээ уламжлал болон 2025 оны 5-р сарын 30-ны өдөр АШУҮИС дээр амжилттай зохион байгууллаа.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Хөдөө Аж Ахуй-Биотехнологийн Залуу судлаачдын салбар холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Биологи-хөдөө аж ахуйн салбар 20 жил” баярын хурал, ойн үйл ажиллагааг Хүрэлтогоот Одон Орон Судлалын төвд 2025 оны 04-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулдлаа.
Монголын залуу эрдэмтдийн холбоо (МЗЭХ), Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи (ШУА) хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. 2025 оны 3-р сарын 31
“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”-оос санаачлан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд уг чуулга, уулзалтад шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачилга, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, тэдгээртэй хамтран ажилласаар ирсэн уламжлалтай билээ.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДЭВШИЛТЭТ ШИНЖЛЭХ УХААН” Монголын Залуу Эрдэмтэн Судлаачдын Үндэсний VI Чуулган 2019 оны 12-р сарын 12-ны өдөр Новотел Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.