"Хүрэлтогоот-2025" ЭШХ

"Хүрэлтогоот-2025" ЭШХ

Уншсан既読Read 130
ТүгээхShare共有する공유하기

Жил бүр МЗЭХ-оос "ХҮРЭЛТОГООТ" ЭШХурал ЭЗХЯ, ШУТСан, ШУА-ийн дэмжлэгтэйгээр уламжлал болгон зохион байгуулсаар залуу судлаач бидний хүсэн хүлээдэг ээлжит нэгэн арга хэмжээ болсон билээ. "Хүрэлтогоот-2025" ЭШХ 2025.11.08-нд уламжлалт ёсоороо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хуралдаан 7 үндсэн салбарын хүрээнд зохион байгуулагддаг. Үүнд: Анагаах; Байгалийн ухаан; Биологи - Хөдөө аж ахуй; Газарзүй, Геологи; Нийгмийн ухаан; Технологи, Инноваци; Эдийн засаг, Бизнес салбар хуралдаан багтдаг. 

Бүтээлийг 2025.10.15 хүртэл хүлээн авах бөгөөд 1-р шатны шалгаруулалт ерөнхий редакторын шалгуураар орно. 2-р шатны шалгаруулалт Салбар бүрийн мэргэжлийн шүүгчдийн шалгуураар шүүгдсэнээр 2025.11.01 гэхэд таньд @-р мэдэгдэх болно. 3-р шатны шалгаруулалт буюу эцсийн шалгаруулалтанд  7 салбар хуралдаанаар салбар бүрийн мэргэжлийн шүүгч нарын өмнө Өөрийн бүтээлийг илтгэх хэлбэрээр илтгэн танилцуулна. Эцсийн шалгаруулалтын хуралдаан 2025.11.08-ны өдөр ШУА-ийн байран дээр явагдана. 

Шалгарсан бүтээлүүд ISSN бүртгэлтэй "Journal of Khureltogoot" сэтгүүлд хэвлэгдэнэ.  


Хэн оролцох: Залуу эрдэмтэн судлаачид (<40 нас)
Бүтээлээ илгээх: Оролцохыг хүссэн салбар хуралдааны (Салбар хуралдаан бүрийг тухайн салбарын холбоод зохион байгуулдаг) @ хаягаар илгээнэ. Тодруулах зүйлийг холбогдох утсаар лавлаарай. 

- Анагаах                                            khureltogoot.med@gmail.com
- Байгалийн ухаан                            khureltogoot.nature@gmail.com
- Биологи - Хөдөө аж ахуй              khureltogoot.biology@gmail.com
- Газарзүй, Геологи                          khureltogoot.geo@gmail.com
- Нийгмийн ухаан                             khureltogootsoc@gmail.com
- Технологи, Инноваци                    khureltogoot.tech.inno@gmail.com
- Эдийн засаг, Бизнес                      khureltogoot.eco.inno@gmail.com

 

Бүтээл илгээх загвар: https://docs.google.com/document/d/1RyWGJbfd4cN_MIYSA3U4sFpduPIB-yUB/edit#bookmark=id.i33mvogf6ot2