“ВEST PAPER AWARDS-2025” MASTER & DOCTOR STUDENT ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ӨРГӨМЖЛӨЛ, БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

“ВEST PAPER AWARDS-2025” MASTER & DOCTOR STUDENT ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ӨРГӨМЖЛӨЛ, БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Уншсан既読Read 653
ТүгээхShare共有する공유하기

Магистрант, докторант, залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор жил бүр  “THE BEST PAPER AWARDS” MASTER & DOCTOR STUDENT" Эрдэм шинжилгээний хурлыг Эдийн Засаг, Хөгжлийн Яам (ЭЗХЯ), Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ), ШУА болон Их дээд сургуулиудтай хамтран зохион байгуулдаг билээ. “THE BEST PAPER AWARDS 2025” master & doctor student ЭШХ-ыг МЗЭХ (#MYSA) болон түүний салбар холбоод ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр АШУҮИС дээр 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж Эдийн Засаг, Хөгжлийн Яамны Шинжлэх Ухаан, Технологийн нэгдсэн бодлогын газрын дарга, доктор (PhD) Д.Баттогтох болон МЗЭХ-ны Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD) М.Нандин-Эрдэнэ нар оролцогч залуус, судлаачиддаа урмын үг хэлж, амжилт хүслээ.

THE BEST PAPER AWARDS 2025: master & doctor student ЭШХурлын хүрээнд Анагаах ухаан, Байгалийн ухаан, Биологи ХАА, Геологи газарзүй, Нийгэм хүмүүнлэг, Эдийн засаг менежмент, Инженерчлэл технологи зэрэг шинжлэх ухааны 7 салбарын 80 гаруй судлаачийн 30 гаран бүтээл 1 дүгээр шатанд өрсөлдсөнөөс 40 гаруй судлаачийн 10 бүтээл 2 дугаар шатанд шалгарч англи хэл дээр илтгэн өрсөлдлөө. Шүүгчдийн оноог үндэслэн дараах бүтээлүүд тэргүүн байр эзэлж, Эдийн Засаг, Хөгжлийн Яамны Сайдын нэрэмжит грантын эзэд боллоо.

????Докторант түвшний тэргүүн байранд: ШУТИС-ийн докторант Л.Ундраа нарын “Effect of vanadium on structure and some mechanical properties of high chromium white cast iron” сэдэвт бүтээлээр илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцож тэргүүн байр,

????Магистрант түвшний тэргүүн байранд: АШУҮИС-ийн магистрант Ө.Сувд-Эрдэнэ нарын “Construction of lentiviral vectors for CAR-T cell therapy” сэдэвт бүтээлээр илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцож тус тус грант хүртэх эрхийн батламж, өргөмжлөлөө гардан авлаа.

Уг хурал нь залуу судлаачдыг дэмжих, эрдмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын түвшинд судалгааны үр дүнг танилцуулах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд жилээс жилд хурлын хамрах хүрээ, оролцогчдын чансаа, хэлэлцэж буй судалгааны түвшин өсч буй нь энэхүү арга хэмжээний чанар, чансаа нэр хүнд өсөн нэмэгдэж буйг илтгэн харуулж байна. Мөн шилдгээр шалгарсан судлаачид болон нийт оролцсон залуу судлаачиддаа судалгааны ажлын өндөр амжилт хүсэж дараа жилийн “ВEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT” Эрдэм шинжилгээний хурал хүртэл судалгаа боловсруулалтаа сайжруулан грантын эзэд болохыг хүсэн ерөөе.

 

Нийт харилцан яриа