
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Нээлттэй их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, залуу судлаачид, эрдэмтэн багш нарын оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, боловсрол, судалгааны чиглэлээр хамтран ажиллах шинэ боломжийг нээлээ.

Өнөөдөр тус сургуулийн нээлтийн үйл ажиллагааны үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашид залуу судлаачид болон эрдэмтэн багш нарыг хамруулсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:

Энэхүү санамж бичиг нь орон нутгийн их, дээд сургуулиудын судалгаа, инновацын чадавхыг бэхжүүлэх, залуу судлаачдад шинэ боломж бүрдүүлэх, шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэдэгт талууд итгэлтэй байна.