Мэдээ, Мэдээлэл

“МЗЭХ-ны Хүндэт Гишүүн”-ий өргөмжлөл гардуулав

МЗЭХ нь дөрвөн жил тутамд залуу эрдэмтэн судлаачдыг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүнийг онцолж хүндэт гишүүнээрээ өргөмжилдөг юм. Энэ жилийн хувьд МЗЭХ-ны 15 жилийн ойг тохиолдуулан МЗЭХолбоог үүсгэн байгуулалцсан бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойшхи 15 жилийн хугацаанд дэмжин ажиллаж ирсэн 4 эрхэм хүндэт хүнийг “МЗЭХ-ны Хүндэт Гишүүн”-ээр өргөмжилсөн юм.
 

Эдгээр Хүндэт гишүүд бол:
• Т.Хэрүүга, ХААИС-ийн захирал, доктор, профессор
• Т.Намнан, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны эрхэлсэн дэд захирал, доктор
• А.Хауленбек, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор
• Х.Алтайсайхан, Монгол-Япон сургалтын эмнэлгийн захирал, доктор, профессор
Др. А.Хауленбек, Др.Проф. Х.Алтайсайханы хувьд хүндэтгэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж “Хүндэт гишүүний өргөмжлөл”- өө авч амжаагүй бөгөөд энэхүү 2 эрхэмд шагналыг удахгүй гардуулах юм.

Та бүхнийхээ цаашдын ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

 
© 2018 OUG.