Мэдээ, Мэдээлэл

“ХҮРЭЛТОГООТ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Анагаах ухаан, Байгалийн ухаан, Биологи-хөдөө аж ахуй, Геологи-газарзүй, Нийгэм-хүмүүнлэг, Эдийн засаг-менежмент гэсэн 6 салбараар ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд, Инженерчлэл технологийн салбар хуралдаан Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн байранд амжилттай болж өнгөрлөө.

Энэ жилийн "ХҮРЭЛТОГООТ-2019" зургаан салбарын эрдэм шинжилгээний бага хуралд БСШУСЯанмы Инновацийн хэлтсийн дарга, доктор Д.Одгэрэл, ШУТСангийн захирал, доктор М.Тунгалаг болон ШУА, ШУА-ийн харъяа хүрээлэн, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэнгүүд болон бусад албаны төлөөлөл, салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэн судлаач нар оролцлоо.

ЭШБХ –ын үр дүнд тус бүр нь 30-40 илтгэл багтаасан 7 салбарын эрдэм шинжилгээний бүтээл гарсан бөгөөд бүтээлээ ирүүлсэн судлаачид өөрийн судалгааны үр дүн, шинжлэх ухааны ололтыг танилцуулсан бөгөөд шүүгчдийн үнэлгээг үндэслэн салбар хуралдаан бүрээс 2 буюу нийт 14 шилдэг залуу судлаачыг тодрууллаа.  

Долоон салбар хуралдаанаас шалгарсан 14 залуу судлаачид БСШУС-ын сайдын нэрэмжит грантын эзэн боллоо. Үүнд:

Газарзүй, геологийн салбар хуралдаан /2019.10.11/
1.ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Уламбаяр “Улаанбаатар хотын халианы асуудалд /Баянзүрх дүүргийн 10-р хорооны жишээн дээр/”
2.ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн судлаач Б.Нацагдорж “Lithological mapping by using aster data in the Ih-Ulziit area Umnugobi province”

Анагаах ухааны салбар хуралдаан /2019.10.12 /
1.“Ач” Анагаах ухааны их сургуулийн багш Б.Анужин нарын  "Жижиглэнгийн худалдаанд зарагдаж байгаа түүхий маханд Staphylococcus aureus-ийг илрүүлж, эмэнд тэсвэрт байдлыг тодорхойлсон дүн"
2.АШУҮИС-ийн Цус судлалын тэнхмийн дадлагажигч багш Н.Мөнх-Эрдэнэ нарын "FLT3-ITD эерэг лейкемийн эсүүдийн цитарабины тэсвэржилтэнд эсийн гаднах орчин болон Хувиргагч өсөлтийн хүчин зүйлийн эмгэг жамын үүрэг"  
 
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан /2019.10.18/
1.Улаанбаатар их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд “Хавцгайтын амны хадны зураг дахь Монгол гүрний үеийн өвөрмөц дүрслэлийн тухайд”
2.ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Баасантогтох “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн нийгмийн дүр төрх”

Биологи-хөдөө аж ахуйн салбар хуралдаан /2019.10.19/
1.ШУА, Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан З.Өнөдбаясгалан  “Монгол орны аргаль хонь (Ovis ammon)-ны популяциудыг мтДНХ болон SRY генийн хэсгүүдээр харьцуулан судалсан нь”
2.Мал эмнэлэгийн хүрээлэн, Вирус судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Ариунболд “Бог малын мялзан өвчний ийлдэс судлалын оношлуур бэлтгэн туршсан нь”

Эдийн засаг, менежментийн салбар хуралдаан /2019.10.25/
1.Голомт банкны эдийн засагч, судлаач Х.Билгүүн “Төсөв ба мөнгөний бодлогын хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөг шалгах нь”
2.“Lub Mongolia” ХХК-ий эдийн засагч О.Лувсанжамц “Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн тайлангийн хяналтыг сайжруулах боломжийн судалгаа”

Инженерчлэл, технологийн салбар хуралдаан /2019.10.26/
1.ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш Э.Энхсайхан “Automation control of unmanned distributed generation with synchronous generators”  
2.ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш Х.Батбаяр “In field measurement of whole-body 3D kinematics in cross-country skiing using wearable inertial measurement unit sensors”

Байгалийн ухааны салбар хуралдаан /2019.10.26/
1.ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Одонтуяа “Цэнхэрийн халуун рашааны гидрохимийн болон молекул динамик симуляцийн тооцоолол хийх судалгаа, түүний ашиглалтын технологи”
2.ШУА-ийн Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонсувд “Хиймэл нейроны сүлжээний аргаар цаг уурын мэдээлэлд үндэслэн агаарын чанарыг урьдчилан таамаглах нь”

© 2018 OUG.