Үйл ажиллагаа

ЧУУЛГА УУЛЗАЛТ

 
МЗЭХ-ноос санаачлан гурван жил тутамд “Монголын Залуу Эрдэмтдийн чуулга уулзалт”-ыг  зохион байгуулдаг бөгөөд уг уулзалтанд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачлага, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн, тэдгээртэй хамтран ажиллаж байна.
 
  • 2001 оны 11сард: Монголын Залуу Эрдэмтдийн Анхдугаар Чуулга Уулзалт
  • 2004 оны 6 сард: Монголын Залуу Эрдэмтдийн II Чуулга Уулзалт
  • 2007 оны 10 сард: “Мэдлэг, Боловсрол, Оюуны чадамжинд суурилсан нийгмийг хөгжүүлэхэд залуу эрдэмтдийн оролцоо” сэдэвт үндэсний III Чуулга Уулзалт
  • 2010 оны11 сард: “Шинжлэх ухааны үйл ажиллагааны менежмент-Залуу эрдэмтдийн оролцоо“сэдэвт Уулзалт
  • 2011 оны 11 сард: “Шинжлэх ухаан – Бизнес – Залуу үе” IV чуулга уулзалт болон “Шинэ бүтээл, ашигтай загвар 2011” тус тус амжилттай зохион байгуулжээ.

© 2018 OUG.