“ВEST PAPER AWARDS-2024” MASTER & DOCTOR STUDENT ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
“ВEST PAPER AWARDS-2024” MASTER & DOCTOR STUDENT Эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдан БШУ-ны Сайдын 2 сая төгрөгийн грантын эзэд тодорч МЗЭХолбоо болон Эдийн засаг бизнесийн салбар холбооны өргөмжлөл, батламжаа гардан авлаа.
БШУЯ, ШУА, ШУТС МЗЭХ, болон Их дээд сургуулиудтай хамтран жил бүр “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд магистрант, докторант оюутан, залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон түүний салбар холбоод ээлжлэн уламжлал болгож 9 дэх удаагаа зохион байгуулсан “BEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT” Эрдэм Шинжилгээний Хуралд Анагаах ухаан, Геологи газарзүй, Нийгэм хүмүүнлэг, Биологи ХАА, Эдийн засаг менежмент, Инженерчлэл технологи, Байгалийн ухаан зэрэг шинжлэх ухааны 7 салбарын 80 гаруй судлаачийн 20 бүтээл өрсөлдсөнөөс 1 дүгээр шатанд 60 судлаачийн 14 бүтээл шалгарч 2 дугаар шатанд эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлэн, англи хэл дээр илтгэлүүдээ танилцуулан өрсөлдлөө.
Шүүгчдийн оноог үндэслэн:
Докторант түвшний Тэргүүн байранд АШУҮИС-ийн БАС-ийн Докторант Б.Азжаргал нарын " RESULTS OF USING BIOCHEMICAL AND BIOPHYSICAL MARKERS IN FETAL CHROMOSOME DETECTION” сэдэвт бүтээлээр ,
Дэд тэргүүн байрт ХААИС-ийн ИТС-ийн Докторант Д.Ганболд, Д.Түвшинжаргал, Д.Баатархүү нарын "USING DEM-CFD SIMULATION IN BERRIES SEPARATION PROCESS " сэдэвт бүтээлүүд эзлэн тус бүр БШУ-ны Сайдын нэрэмжит 2 сая төгрөгийн грант хүртэх эрхийн батламж, өргөмжлөлөө гардан авлаа. Мөн Магистрант түвшний Тэргүүн байранд АШУҮИС-ийн БАС-ийн Магистрант С.Идэржавхлан нарын "ANTI-TUMORAL EFFECT OF IRIS TENUIFOLIA-ISOLATED ISOFLAVONE ON COLORECTAL CANCER” сэдэвт бүтээл,
Дэд тэргүүн байрт МУИС-ийн МТЭС-ийн Магистрант Г.Базарсүрэн, Б.Өсөхбаяр нарын "MACHINE LEARNING BASED ANDROID MALWARE DETECTION" сэдэвт бүтээлүүдээр шалгарч байр эзлэн тус бүр БШУ-ны Сайдын нэрэмжит 2 сая төгрөгийн грант хүртэх эрхийн батламж, өргөмжлөлөө гардан авлаа.
“ВEST PAPER AWARDS-2024” MASTER & DOCTOR STUDENT" эрдэм шинжилгээний хурлын шүүгчдээр энэ жил МЗЭХ-ны БХАА-н Салбар холбоог төлөөлөн ХААИС-ийн Мал Эмнэлгийн Хүрээлэн, ЭША, доктор (PhD), Б.Түвшинтулга, МЗЭХ-ны НХУ-ны Салбар холбоог төлөөлөн МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн дэд профессор, доктор /Ph.D/, П.Золжаргал , МЗЭХ-ны ГГ-ын Салбар холбоог төлөөлөн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ЭША, доктор (PhD), Э.Болорцэцэг , МЗЭХ-ны АУ-ны Салбар холбоог төлөөлөн АШУҮИС-ийн БАС-ийн багш, доктор (DDS & PhD).,М.Нандин-Эрдэнэ, МЗЭХ-ны ЭЗБ-ийн Салбар холбоог төлөөлөн ХААИС-ийн ЭЗБС-ийн ахлах багш, доктор (Ph.D ) Ө.Амар нар ажиллав.
Шилдгээр шалгарсан судлаачид болон нийт оролцсон залуу судлаачдадаа судалгааны ажлын өндөр амжилт хүсэж дараа жилийн “ВEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT” Эрдэм шинжилгээний хурал хүртэл судалгаа боловсруулалтаа сайжруулан 2 сая төгрөгийн грантын эзэд болохыг хүсэн ерөөе