Бидний тухай

“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” ТББ

“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” ТББ-г шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилчин залуучуудын байгуулсан “Монголын Эрдэм Шинжилгээний Ажилтан Залуучуудын Холбоо”, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн багш судлаачдын “Анагаахын Залуу Судлаачдын Холбоо” зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагууд өөрсдийн зорилго, үзэл санаагаа нэгтгэн 2004 оны 04 сарын 22-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд 2004 оны 10 сарын 25-ны өдрийн Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 206 дугаар тушаалаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн.

“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” ТББ нь  шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, эрх ашгийг нь хамгаалах, залуу судлаач, оюутан, эрдэмтдэд туслах, тэдгээрийг мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх зорилгоор анх 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан түүхтэй ба нийт 800 гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.
МЗЭХ  нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох

  • Анагаах ухаан
  • Байгалийн ухаан
  • Газарзүй, Геологи,
  • Нийгмийн ухаан
  • Технологи, инноваци
  • Хөдөө аж ахуй-биотехнологи
  • Эдийн засаг бизнесийн удирдлагын салбаруудыг хамарсан 7 салбар холбоодтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
© 2018 OUG.