Үйл ажиллагаа

“СУДАЛГААНААС ХӨГЖИЛ РҮҮ” ЭШХ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн (МҮХАҮТ) хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу МЗЭХ-оос МҮХАҮТ-ийн нэрэмжит “Судалгаанаас хөгжил рүү” сэдэвт Монголын Залуу Эрдэмтэн судлаачын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Тус хурал нь улс орны хөгжил дэвшилд залуу эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүргийг дээшлүүлж, дэвшилтэт технологи, инновацийн ололтыг бизнесийн салбарт нэвтрүүлэх, Монгол Улсын хөгжилд залуу эрдэмтэн, судлаачдын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгод чиглэгддэг бөгөөд Техник- технологи, Биологи-Хөдөө аж ахуй, Геологи, газар зүй, Байгалийн ухаан, Анагаах ухаан, Нийгмийн ухаан зэрэг салбараар зохион явуулж салбар бүрээс шалгаран эхний байрт орсон нийт 6 залуу судлаач тус бүр МҮХАҮТ нэрэмжит 1.5 сая төгрөгийн грантын эзэн болох ба тусгай байранд 1 судлаачийг шалгаруулж 1 сая төргөгийн грант олгодог.

© 2018 OUG.