Үйл ажиллагаа

"Хүрэлтогоот 2024" эрдэм шинжилгээний хурал

Монголын залуу эрдэмтдийн холбооноос Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль -тай хамтран зохион байгуулж буй "Хүрэлтогоот 2024" эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ жил 200 гаруй бүтээл ирснээс 84 илтгэл хэлэлцүүлж 14 судлаач эрдэмтэн залуучуудад ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН ЯАМНЫ САЙДЫН ГРАНТ 10 сая төгрөгийг гардуулна.
Энэ жил Гэнэтийн сюрприз ихтэй байснаас дурдвал Шинжлэх Ухааны Академийн захирхлын нэрэмжит Грант (7 салбарын гуравдугаар байрыг тус бүр 5 сая) өгөгддөг болсон билээ.
Мөн түүнчлэн Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны нэрэмжит Грант (7 салбар дундаас Шинэлэг нэг бүтээлд 5 сая) өгөгддөг болохоор болсон билээ.
МЗЭХ-ны 7 салбар холбоодуудаас хуралд оролцсон бүх оролцогчид, хүндэт зочид та бүхэндээ болон хамтран зохион байгуулалтанд оролцсон бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлж цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье. Монгол Улсын Шинжлэх ухаан мандан бадрах болтугай.
@Монголын Эдийн засаг, бизнесийн салбарын залуу эрдэмтдийн холбоо
© 2018 OUG.