Бидний тухай

ГИШҮҮНЧЛЭЛ

“Шинжлэх ухааны хөгжлийн ахиц дэвшил гэдэг нь эцсийн үр дүнд биднийг хий хоосон гайхширлаас аврах зүйл юм” хэмээн нэгэнтээ хорь дугаар зууны Германы алдарт онолын физикч Альберт Эйнштейн хэлжээ. Түүний хэлсэнчилэн шинжлэх ухааны аугаа их ололт нээлт, техник технологийн дэвшилтэт шинэ санаанууд нь нэгэнтээ бидний амьдарлын хэв маягийг тодорхойлж өдөр тутмын амьдарлын маань салшгүй нэгэн хэсэг болон оршин тогтнож байна.

Ийнхүү бидний эргэн тойронд үүсэх аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр буюу шинжлэх ухаанчаар хандах хандлагыг бий болгох, үзэл бодлоо нэгтгэн улс орныхоо ирээдүйн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах, дуу хоолойгоо нийгэмд хүргэх нэгэн хэлбэр бол эвлэлдэн нэгдэх буюу сайн дурын үндсэн дээр аль нэг холбоо, клуб, нийгэмлэгт харъяалагдах явдал юм.

МЗЭХ нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Анагаах ухаан, Байгалийн ухаан, Геологи-Газарзүй, Хөдөө аж ахуй, Техник технологи, Нийгмийн ухааны чиглэлээр судалгаа эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг нийт 1000 гаруй оуюнлаг залуучуудыг нэгтгэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр гишүүдийн дийлэнхи нь эрдэм шинжилгээний байгууллагын залуу эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиудын залуу багш нар болон магистр, докторын түвшний оюутнууд бүрдүүлж байна.

МЗЭХ-нд гишүүнээр элсэх нь боловсрол, соёл, шинжлэх ухааны болон бусад чигэлэлээр ажил хөдөлмөр эрхэлдэг, шинийг эрэлхийлэгч бакалавраас дээш эрдмийн зэрэг цол бүхий 45 хүртэл насны хүн бүрт нээлттэй.
 
© 2018 OUG.