Үйл ажиллагаа

“THE BEST PAPER AWARDS-2023: MASTER & DOCTOR STUDENTS” research conference

“THE BEST PAPER AWARDS” МАГИСТРАНТ БОЛОН ДОКТОРАНТ ОЮУТАН, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

БШУЯ, МЗЭХ, ШУТC, СЭЗИС, АШУҮИС, АЗСМХ хамтран “Best Paper Awards - 2023” (BPA2023) магистрант, докторант оюутан, залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд 8 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд шинжлэх ухааны бүх салбарт магистр, докторт суралцаж буй магистрант, докторант - залуу судлаачид нь өөрсдийн судалгааны ажлын үр дүнг англи хэл дээр хэлэлцүүлэн, оролцох боломжтой.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох судлаачид дараах шаардлагыг хангасан байх:

            1. Магистр, докторт суралцаж буй оюутан, залуу судлаач байх

           2. Шинжлэх ухааны салбарын аль нэг чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг байх

           3. Шинжлэх ухааны тодорхой үр дүнг гарган авсан судалгааны ажил байх

           4. Судалгааны ажлыг эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр англи хэл дээр бэлтгэн илгээсэн

           5. Судлаач нь өөрийн судалгааны ажлыг англи хэл дээр танилцуулах зохих түвшний англи хэлний мэдлэгтэй байх

BPA эрдэм шинжилгээний бага хурал 3 үе шаттай зохион байгуулагдана:

 I. 2023 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэл оролцогч нарын бүтээл, өгүүллийг хүлээн авна.

 II. Өгүүлэлд МЗЭХ-оос сонгогдсон шинжлэх ухааны салбаруудын тэргүүлэх эрдэмтэд хянан магадалгаа хийнэ.

 III. 2023 оны 6-р сарын 08-ны өдөр англи хэл дээр хэлэлцүүлнэ.

Загвар формат татах:   Татах холбоос

Шагнал : Тэргүүн байр  Магистрант - 2, Доктрант - 2 тус бүр мөнгөн шагнал, өргөмжлөл хүртэнэ. 

Холбоо барих -  Утас: 916-99044042

                         - Электрон хаяг: conference.mysa@gmail.com

 

 

© 2018 OUG.