Мэдээ, Мэдээлэл

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН АХМАД ИДЭР ЗАЛУУ ҮЕИЙН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

2019 оны 3-р сарын 12 нд ШУА-ийн ахмадын зөвлөлийн дарга Ш.Чунаг, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Баттогтох, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан нар уулзаж, хамтран ажиллах талаар хэлэлцээд дараах шийдвэрт хүрлээ. Үүнд:

1. “Ахмад – Идэр – Залуу” үеийн мэдлэг дамжуулах, түгээх уулзалтыг уламжил болгон зохион байгуулж байх
2. Ахмадын нэгдсэн өдөртэй болж, олон талаас хүчээ нэгтгэж хамтран тэмдэглэдэг болох,
3. Шинжлэх ухааны байгууллагуудаас зохион байгуулж олон нийтийн үйл ажиллагаанд ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх,
4. Шинжлэх ухаан, технологийн хуулийн 21.1.3-р заалт болох тэтгэвэрт гарч буй ажилтанд олгодог 12 сарын тэтгэмжийг нэмэгдүүлэн, хамрагдах нөхцөлийг сайжруулан батлуулах талаар ШУ-ны үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороотой хамтран үр дүнд хүрэх,
5. Ахмад настны тухай хуульд тусгагдсан тухайн байгууллагын цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төсөвт тусгуулах, зарцуулах боломжыг бүрдүүлэх талаар хамтран ажиллах

© 2018 OUG.