Мэдээ, Мэдээлэл

“BEST PAPER AWARDS: MASTER AND DOCTORATE STUDENTS-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Best Paper Awards” магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал ICIED Mongolian Innovation week арга хэмжээний хүрээнд 2019 оны 05 сарын 08-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд БСШУСЯамны Инновацийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Энхтуяа, БСШУСЯамны ШУТБГазрын мэргэжилтэн М.Гульфира, ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирлээ.

“BPA” эрдэм шинжилгээний бага хуралд жил бүр 20-30 залуу судлаач бүтээлээ ирүүлсэн. BPA – 2019 хуралд 20 гаруй илтгэл ирсэнээс 11 илтгэл програмын шаардлага хангаж хэлэлцэгдсэн. Хурлын илтгэлийн сэдвүүд инновацийн асуудал, судалгаа шинжилгээний бүх хүрээг хамарсан. Хурлын шүүгчдээр Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор А.Саулегүл, ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор Н.Навчцэцэг, Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний газрын дарга, доктор А.Мөнхболд, МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн, доктор Д.Лхагвасүрэн, АШУҮИС-ийн багш, доктор Т.Баясгалан нар ажилласан бөгөөд  хурлын үндсэн зохион байгуулалтыг Монголын залуу эрдэмтдийн холбоо хариуцан ажилласан.    

Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм-эдийн засгийн газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Хэрлэнбаяр “Spatial Analysis on Social Economic of Mongolian Eastern Zone and Development Resource” сэдвээр шилдэг докторант, АШУҮИС-ийн магистрант Ч.Нандин-Эрдэнэ “Correlation Study of Thyroid Lesions Cytopathology and Histopathology” сэдвээр шилдэг магистрант, МУИС-ийн магистрант М.Энх-ҮүрUlaanbaatar “City Blueprint Calculation – An Assessment of Integrated Urban Water Management in Ulaanbaatar” сэдвээр тусгай байрын шагналыг хүртлээ. 

© 2018 OUG.