Мэдээ, Мэдээлэл

“ШИНЖЛЭХ УХААН -ҮЙЛДВЭРЛЭЛ - ИННОВАЦИ ” СЭДЭВТ СУРГАЛТ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яамтай хамтран “ШИНЖЛЭХ УХААН -ҮЙЛДВЭРЛЭЛ - ИННОВАЦИ ” сэдэвт сургалтыг 2019 оны 05 сарын 23-24-ны өдрүүдэд Монгол солонгосын хамтарсан техникийн коллежийн зааланд зохион байгуулсан бөгөөд уг сургалтанд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн (МСҮТ) багш, албан хаагч болон бусад их дээд сургуулиудын багш нар оролцлоо.

Сургалтын онцлог нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн (МСҮТ) багш, албан хаагч нарт Аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого орчны талаар мэдээлэл, мэдлэг олгох улмаар гарааны бизнес, энтрепренер соёл, бүтээлч сэтгэхүйн талаар мэдлэг олгож байгаагаар давуу талтай юм. Мөн түүнчлэн, хөтөлбөрийн хүрээн дэх сургалтыг Манай улсын тэргүүлэх залуу эрдэмтэн, доктор, судлаач нар сургалтыг явуулсан.

Сургалтаар төрөөс инновацийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилт, Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, ЖДҮ ба МСҮТ-ээс баялаг бүтээгч болох, Хөгжлийн орон зай, бодлогын төлөвлөлт, Аж үйлдвэр ба шинжлэх ухааны хамаарал, Инновацийн соёлыг Монголд хэрхэн төлөвшүүлэх зэрэг олон чухал, сонирхолтой, асуудал дагуулсан сэдвүүдийг хөндөж ярилцлаа.

© 2018 OUG.