МЗЭХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын их дээд сургуулиудын ахисан түвшний суралцагчдын дунд англи хэлээр өгүүлэл бичиж, илтгэл хэлэлцүүлдэг “Best Paper Awards” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
Зангиагүй уулзалт 2026 арга хэмжээ “RESEARCH NETWORKING NIGHT” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Залуу эрдэмтэд, судлаачдыг нэг дор цуглуулсан “RESEARCH NETWORKING NIGHT” зангиагүй уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд салбар салбарын Хүрэлтогоот ЭШХ-ийн шилдэг грантын эзэд оролцож, өөрсдийн туршлага, судалгааны ажлаа хуваалцан, залуус хоорондоо танилцаж, мэдлэг солилцсон үр өгөөжтэй орой байлаа.
МЗЭХ нь үндэсний хэмжээний тэргүүлэгч эм зүй, эрүүл мэндийн салбарын байгууллага болох Monos Group-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
МЗЭХ нь Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” -той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
"Journal of Khureltogoot - 2025" "Хүрэлтогоот-2025" ЭШХ-ын сэтгүүлийн цахим хэлбэр
"Journal of Khureltogoot - 2024" "Хүрэлтогоот-2024" ЭШХ-ын сэтгүүлийн цахим хувилбар
Судлаачдын хувьд олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлэх нь ур чадвар, мэдлэгийн чадавхыг илтгэх чухал үзүүлэлт болдог. Энэ утгаараа “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” жил бүр шилдэг судлаачийг шалгаруулан урамшуулдаг уламжлалтай.
Аз одтой залуучууддаа ажил хөдөлмөрийн амжилт хүсье.
Монголын залуу эрдэмтдийн холбоо (МЗЭХ)-ны жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг “ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ЦЭНГҮҮН-2025”-д салбар салбарын шилдэг залуу эрдэмтэн, судлаачид цуглав. Үүнд: Анагаах ухааны салбар, Байгалийн ухааны салбар, Геологи, газарзүйн салбар, Нийгмийн шинжлэх ухааны салбар, Техник, технологийн салбар, Биологи-Хөдөө аж ахуйн салбар, Бизнес, эдийн засгийн ухааны салбар гэсэн 7 салбарын шилдэг 100 судлаачид оролцон 2025 оны 12-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.