Танилцуулга

Бидний тухай

“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”

“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”-г шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилчин залуучуудын байгуулсан “Монголын Эрдэм Шинжилгээний Ажилтан Залуучуудын Холбоо”, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн багш судлаачдын “Анагаахын Залуу Судлаачдын Холбоо” зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагууд өөрсдийн зорилго, үзэл санаагаа нэгтгэн 2004 оны 04 сарын 22-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд 2004 оны 10 сарын 25-ны өдрийн Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 206 дугаар тушаалаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн.

УРИА: BE INNOVATIVE

“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” нь шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, эрх ашгийг нь хамгаалах, залуу судлаач, оюутан, эрдэмтдэд туслах, тэдгээрийг мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх зорилгоор анх 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан түүхтэй ба нийт 800 гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.


МЗЭХ  нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох

  • Анагаах ухаан
  • Байгалийн ухаан
  • Газарзүй, Геологи
  • Нийгмийн ухаан
  • Технологи, инноваци
  • Хөдөө аж ахуй-биотехнологи
  • Эдийн засаг бизнесийн удирдлагын салбаруудыг хамарсан 7 салбар холбоодтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Холбооны зорилт

Дэвшүүлж буй зорилго

Бид 2025-2030 онд судалгаа хөгжлийн чиглэлийг эрхэм болгож, нийгэм, эдийн засаг болон залуу эрдэмтэн судлаачдад чиглэсэн шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч сэтгэх хүчний (think-tank) байгууллага болно.

Инновацийн хөгжүүлэлт

01

Инновацийн чиглэлийн төслийг байгууллагын онцлог болгож хөгжүүлэх

Идэвхтэй гишүүнчлэл

02

Гишүүдийн идэвхи, хамтын ажиллагааг сайжруулах, шинэ гишүүн элсүүлэх хөтөлбөр боловсруулж идэвхитэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх

Хамтын дэмжлэг

03

Гишүүдэд судалгаагаа өргөжүүлэх, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж хамтын ажиллагааг идэвхижүүлэх

Эерэг төсөл, үнэ цэнэ

04

Судалгаа хөгжлийн салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийг эерэг сэтгэлгээнд хандуулсан төслүүд хэрэгжүүлэх

Олон улсын уялдаа

05

Байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг явуулах зөөлөн дэд бүтцийг бий болгох

100+ харилцагчид

Салбар холбоо