Эрдэм шинжилгээний хурал нь шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, судалгаанд тулгуурласан шийдлээр салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой. Залуу судлаачид, эрдэмтдийн судалгааны үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэх, мэдлэг, туршлагаа солилцох цогц талбар болдог.
Уг арга хэмжээ нь шинжлэх ухааны салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж, нийгэм, эдийн засагт тулгарч буй асуудлыг судалгаагаар шийдэх боломжийг хэлэлцэх, шинэ санаа, шийдлийг дэмжих, залуу судлаачдын өсөлт хөгжилд түлхэц үзүүлэх ач холбогдолтой. Хуралд оролцогчдын бүтээл нь үнэлгээ, шагнал, нийтлэлийн хэлбэрээр дэмжигддэг.
Эрдэм шинжилгээний хурал нь салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний нэгдсэн орон зайг бүрдүүлэх чухал платформ юм.
Залуу эрдэмтэн, судлаачдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг.
Эдгээр арга хэмжээнүүд нь судалгааны арга зүй, эрдмийн бичиг баримт боловсруулах, төсөл хэрэгжүүлэх чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Сургалт, семинарын хүрээнд оролцогчид мэргэжлийн зөвлөгөө авах, туршлагатай багш, судлаачидтай харилцах, сүлжээ бий болгох боломжтой байдаг.
МЗЭХ-ны тухайн жилийн хүчинтэй үнэмлэх эзэмшдэг идэвхитэй гишүүн нь бидний хамтран ажилладаг боловсрол, урлаг соёл, спортын олон нийтийн байгууллагуудад дараах хөнгөлөлт урамшууллыг эдлэх боломжтой:
Сантис Боловсролын Төв
“Дэлхийн хүн болохын тулд дэлхийн хэлээр ярих хэрэгтэй. Дэлхийн хүмүүсээс дутахгүй сэтгэх хэрэгтэй.” хэмээн МҮОНР-ийн “Тархины Үр” нэвтрүүлгийн хөтлөгч хэлж байсан удаатай. Бид гишүүдээ дэлхийн хүн болоход хувь нэмрээ оруулах зорилгоор "Сантис Боловсролын Төв"-тэй хамтран ажиллах гэрээтэй билээ. Тус төв нь хэрэгжүүлж буй курс болон сургалтандаа Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны үнэмлэх эзэмшдэг гишүүдэд 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Цахим хуудас: http://www.santis.mn/
Facebook хуудас: Сантис Боловсролын Төв
Golden Gym Fitness Club
Тус Клуб нь 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өдгөө тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Монголын анхны фитнесс клубуудын нэг бөгөөд Тэдний эрхэм зорилго бол: “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан дэлхийн стандартад нийцсэн техник технологийг эх орондоо нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг дээдлэн, мэдлэг чадвар оюун ухаанаа дайчлан, салбартаа тэргүүлэгч байгууллага болно.” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тус Клуб нь Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны үнэмлэх эзэмшдэг бүх гишүүдэд 5 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.
Мэдээллийн эх сурвалж:
Facebook хуудас: Golden Gym Fitness Club