Мэндчилгээ

Мэндчилгээ

Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгчийн мэндчилгээ

 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны цахим хуудсанд зочлон буй эрхэм судлаач, эрдэмтэн танд эрдэм судлалын ажилд амжилт бүхний дээдийг хүсэн мэндчилж байна.

МЗЭХ нь шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, эрх ашгийг нь хамгаалах, залуу судлаач, оюутан, эрдэмтдэд туслах, тэдгээрийг мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх зорилготой байгууллага билээ.

Иймээс бид үүсгэн байгуулагдсан цагаасаа олон санаачилгыг гарган шинжлэх ухааны салбар, залуу эрдэмтэн судлаачид, гишүүд нартаа чиглэсэн ажлыг зохион байгуулж ирлээ. Сүүлийн жилүүдэд салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн, хиймэл оюун ухааныг түлхүү ашигласан , дижитал шинэчлэлийн ололтыг дотоодын шинжлэх ухаанд нэвтрүүлсэн судалгааны бүтээл нэмэгдэж залуу судлаачдын оролцоо шинжлэх ухааны салбарт нэмэгдэж, олон улсын түвшинд үнэлгэдэхүйц залуу судлаачидын тоо өсөн нэмэгдэж буйд талархалтай байна. Залуу судлаач бидэнд саад бэрхшээл тохиолдож байсан ч шинжлэх ухааны төлөө гэсэн үе үеийн олон зуун залуу эрдэмтэн судлаач, гишүүд, дэмжигч нарын хүч хөдөлмөрөөр өнөөдрийг хүртэл ахиц дэвшилтэйгээр ажиллаж, Монгол улсын шинжлэх ухааны салбарт төрийн бус байгууллагын томоохон төлөөлөл  болон үйл ажиллагаагаа тогтмол эрхэлж байна.

Бид цаашид инновац хөгжүүлэгч, энтрепренер сэтгэгч, нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэгч залуу эрдэмтэн судлаачдын нэгтгэсэн дуу хоолойг шийдвэр хүргэгчидэд хүргэсэн байгууллага байхын төлөө ажиллах болно.

Хүндэтгэсэн,

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч
Доктор (Ph.D), профессор Дашнямын Хандмаа