
МЗЭХ нь ХҮРЭЛТОГООТ-2025 Эрдэм Шинжилгээний Хурал болох залуу судлаачдын оюуны олимпыг уламжлал болгон 25 дахь жилдээ уламжлал болгон ЭЗХЯ, ШУТСан, ШУА болон Их, дээд сургуулиудын дэмжлэгээр 2025 оны 11-р сарын 8-ний өдөр ШУА-ийн хүрээлэнгүүд дээр амжилттай зохион байгууллаа.

Энэ жил нийт 180 гаруй судлаачид судалгааны бүтээл 7 салбар хуралдаанд ирүүлснээс 86 судлаачдын бүтээл өнөөдрийн бидний хуралд илтгэгдэж 14 судлаачид маань Сайдын грант хүртэхээр шалгарч, 7 судлаачид ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит грантын эзэд боллоо. Мөн түүнчлэн инновац судалгаа, залуу судлаачдаа жил бүр дэмжиж оролцдог хувийн хэвшлүүдийн нэрэмжит шагналууд зэрэг олон сайхан дэмжлэгүүдийг залуу судлаачид маань хүртлээ. Ийнхүү ХҮРЭЛТОГООТ оюуны олимп залуу судлаачдын хүсэн хүлээдэг судалгаа бүтээлээ бусдадаа танилцуулж мэдлэг оюунаа уралдуулдаг томоохон эрдэм шинжилгээний хурал төдийгүй олон судлаачдад урам зориг өгч хамтдаа хөгждөг хурал болжээ. Энэ жилийн хувьд салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн, хиймэл оюун ухаан, машин сургалтуудыг түлхүү ашигласан, дижитал шинэчлэлийн ололтыг дотоодын шинжлэх ухаанд нэвтрүүлсэн олон сайхан судалгааны бүтээл нэмэгдэж залуу судлаачдын оролцоо урьд жилүүдээс илүүтэй болсонд талархалтай байна.







Хүрэлтогоот ЭШХ-н түүхээс дурдвал жишээлбэл байгалийн ухааны салбарын грант хүртсэн судлаачдаас өнөөдрийн байдлаар академич 1 ШУ доктор 2 , доктор 13 төрсөн бол ХАА салбараас академич 1 , доктор 16 , Нийгэм 27 доктор тус тус хамгаалсан байдаг.
Иймээс МЗЭХ нь цаашид инновац хөгжүүлэгч, дотоодын судалгаа хөгжүүлэлт хувь нэмрээ оруулсан, нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэгч залуу эрдэмтэн судлаачдын нэгтгэсэн дуу хоолойг нь шийдвэр хүргэгчдэд хүргэсэн байгууллага байхын төлөө залуу судлаачдаа төлөөлөн идэвхтэй ажилласаар байх болно.
Энэхүү хөгжлийн хандлагыг бий болгохын тулд бид өөрсдөө бүтээгч, нийгэмд нөлөөлөгч, хамтарсан хүчийг бий болгож улмаар монгол оюун ухаан шингэсэн баялгийг монголдоо бий болгоход оролцоотой байж түүчээлж оролцохыг хүсэж байна. Ингээд ЭШХ-аа оролцон мэдлэг оюунаа уралдуулсан эрхэм залуу судлаач та бүхний эрдмийн их үйлсэд тань амжилт хүсэн, мэдлэг оюун тань тунгалаг байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
















.jpeg)




