Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Энэхүү ЭШБХ-ыг зохион байгуулах журам нь БСШУ-ны сайдын 2005 оны 09-р сарын 30-ны өдрийн 305 дугаар тушаалаар батлагджээ.
Нийгмийн ухааны салбараас “НЭГДЭЦГЭЭЕ” уриан дор “ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ”-ыг зохион байгууллаа.
Газарзүй-Геологийн Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны “ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ”-ыг "МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ" уриан дор зохион байгууллаа.
Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос гишүүдийнхээ идэвхи, хамтын ажиллагааг сайжруулах зорилтын дор "NATURE-SPRING" EVENT чөлөөт уулзалтыг 4 дүгээр сарын 24-ний Баасан гарагт зохион байгуулсан юм
Оны эхний “ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ”-ыг хөдөө аж ахуй, биологийн салбараас 2015 оны 2 сарын 6-нд зохион байгуулжээ.