Фото мэдээ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДЭВШИЛТЭТ ШИНЖЛЭХ УХААН МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ҮНДЭСНИЙ VI ЧУУЛГАН

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДЭВШИЛТЭТ ШИНЖЛЭХ УХААН” Монголын Залуу Эрдэмтэн Судлаачдын Үндэсний VI Чуулган 2019 оны 12-р сарын 12-ны өдөр Новотел Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганыг нээж Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох нээж үг хэлсэн бол Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич, профессор Д.Рэгдэл, Монголын Их Дээд сургуулийн консорциумын Ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал, доктор, профессор, Т.Хэрүүга нэр мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн Чуулганд оролцож буй залуу эрдэмтэн, судлаачдад УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ ирүүлсэн бөгөөд мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх Д.Бадамдаш, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Бат-Эрдэнэ нар тус тус уншиж танилцууллаа. Жич: Чуулганы хүндэт зочид, төлөөлөгчдийн зүүсэн ороолтны цэнхэр өнгө бол шинжлэх ухааны матриксийн өнгийг илтгэж байгаа болно.

© 2018 OUG.