ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ “RESEARCH NETWORKING NIGHT”

ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ “RESEARCH NETWORKING NIGHT”

ТүгээхShare共有する공유하기

???? Зангиагүй уулзалт 2026 арга хэмжээ “RESEARCH NETWORKING NIGHT” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. 

Залуу эрдэмтэд, судлаачдыг нэг дор цуглуулсан “RESEARCH NETWORKING NIGHT” зангиагүй уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд салбар салбарын Хүрэлтогоот ЭШХ-ийн шилдэг грантын эзэд оролцож, өөрсдийн туршлага, судалгааны ажлаа хуваалцан, залуус хоорондоо танилцаж, мэдлэг солилцсон үр өгөөжтэй орой байлаа.

Арга хэмжээний үеэр оролцогчид дараах сонирхолтой сэдвүүдийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Үүнд:

  • Судлаачийг хиймэл оюун ухаан орлох эсэх. Зочин илтгэгч маань дээрх асуултын хүрээнд бид цаг үетэйгээ хэрхэн хөл нийлүүлэн явахад яах вэ, юу хийх вэ гэдэгт санаа өгсөн сонирхолтой яриа байлаа. Бидний урилгыг хүлээн авч залуустаа сонирхолтой яриа хийсэн зочин илтгэгч, AI Academy Asia-ын А.Нямгэрэлдээ гүн талархал илэрхийлье. 

  • Дэлхий халж байна: Бид үүнийг ойлгож, зогсоож чадах уу?
  • Ирээдүйн анагаах ухаан
  • Бие өөрийгөө засдаг: Спортын адууны гэмтлийн нууц эдгэрэлт
  • Машин сургалтаар инфляцийг төсөөлж чадах уу? Ирээдүйн эдийн засгийн зөн билэг
  • Цэвэр агаарыг бүтээхэд сэргээгдэх эрчим хүчний нөлөө
  • Зооархеологи ба изотоп: Мал, амьтны ясны олдвор юуг өгүүдэг вэ?
  • Цэвдэг судлах сонирхолтой юу?

Дээрх сонирхолтой сэдвүүдээр бидэн гайхалтай яриа хийсэн Судлаачиддаа гүн талархал илэрхийлье. 

Ясны олдворын шинжлэх ухааны ач холбогдол
Мөн оролцогчдын идэвхийг нэмэгдүүлсэн “Quiz Night” тэмцээн зохион байгуулагдаж, нийт 14 баг өрсөлдсөнөөс “hi6 хурд” баг 10 оноогоор тэргүүлж, тэргүүн байрыг эзэлжээ.

Жил бүр зангиагүй уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд жил ирэх тусам илүү сонирхолтой, мэдлэгийн болон танилын хүрээ тэлсэн, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулахаар хичээж ирсэн билээ. Цаашид улам сонирхолтой хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд залуус та бүхэнтэйгээ дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна. 

Нийт харилцан яриа