МЗЭХ - МОНОС групп хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

МЗЭХ - МОНОС групп хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ТүгээхShare共有する공유하기

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ) нь үндэсний хэмжээний тэргүүлэгч эм зүй, эрүүл мэндийн салбарын байгууллага болох Monos Group-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаанд суурилсан хөгжил, судалгаа шинжилгээний орчныг дэмжих, залуу судлаач, эрдэмтдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал стратегийн түншлэлийн эхлэл болж байна.

Санамж бичгийн хүрээнд талууд шинжлэх ухаан, боловсрол, инновацын уялдаа холбоог бэхжүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, залуу судлаачдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн Monos Group нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд залуу эрдэмтэн, судлаачдыг дэмжих зорилгоор судалгааны санхүүжилт, тэтгэлэг, сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мөн шаардлагатай тохиолдолд материаллаг болон техникийн дэмжлэг үзүүлэхээр болсон нь онцгой ач холбогдолтой юм.

Санамж бичигт Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч, доктор, профессор Д.Хандмаа, Монос Групп-ын Гүйцэтгэх захирал Х.Ананд нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааны эхлэлийг албан ёсоор тавилаа. Арга хэмжээнд МЗЭХ-ны Ерөнхийлөгч, доктор, профессор Д.Хандмаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Нандин-Эрдэнэ, Анагаахын Залуу Судлаачдын Монголын холбооны тэргүүн, доктор, Э.Мөнхсоёл, Байгалийн Ухааны Салбар холбооны гүйцэтгэх захирал Жаргалдалай мөн хоёр байгууллагын холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд талуудын хооронд тодорхой санхүүжилт бүхий гэрээ байгуулагдсан бөгөөд энэ нь залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг бодитоор дэмжих, шинэ мэдлэг, инновацын хөгжлийг хурдасгах, улмаар үндэсний хэмжээнд шинжлэх ухааны чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит алхам болж байна.

Энэхүү түншлэл нь зөвхөн санхүүгийн дэмжлэгээр хязгаарлагдахгүй бөгөөд судалгааны хамтын ажиллагаа, мэдлэг солилцоо, салбар хоорондын интеграцийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтрүүлэх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм. Ялангуяа залуу судлаачдын судалгааны ажлыг бодит хэрэглээнд ойртуулах, инновацын экосистемийг дэмжих, шинжлэх ухаан–үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулахад энэхүү хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь цаашид залуу судлаачдыг дэмжих, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшний судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллах бөгөөд энэ хүрээнд Monos Group-тэй эхлүүлсэн хамтын ажиллагаа нь бодит үр дүн бүхий, тогтвортой түншлэлийн жишиг болох юм.

МЗЭХ-ны үйл ажиллагаа болон залуу судлаачдын судалгааг дэмжин хамтран ажиллаж буй Monos Group-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

MEMORANDUM OF UNDERSTANDING SIGNED (MYSA - Monos Group)

The Mongolian Young Scientist Association (MYSA) has signed a Memorandum of Understanding (MoU) with Monos Group, a leading national organization in the pharmaceutical and healthcare sector. This event marks the beginning of a strategic partnership aimed at promoting science-based development, strengthening the research environment, and enhancing the capacity of young researchers and scientists.

Under the MoU, the parties have agreed to collaborate to strengthen the integration of science, education, and innovation, facilitate the translation of research outcomes into practice, and increase the participation of young researchers. In addition, within the framework of its corporate social responsibility, Monos Group will support young scientists and researchers through research funding, scholarships, training, and capacity-building programs, and will provide material and technical support where necessary. This initiative holds significant importance for advancing scientific research and innovation.

The MoU was officially signed by Dr Khandmaa D., President of the Mongolian Young Scientist Association, and Anand Kh., Chief Executive Officer of Monos Group, marking the formal commencement of cooperation between the two institutions.

The signing ceremony was attended by Dr Khandmaa D., President of MYSA; Scientific Secretary, Dr Nandin-Erdene M.; Head of the Mongolian Association of Young Medical Researchers, Dr Munkhsoyol E.; Executive Director of the Natural Sciences Division, Jargaldalai; as well as other representatives and officials from both organisations.

As part of this collaboration, the parties signed an agreement with total funding, a concrete step to support young researchers’ work, accelerate the generation of new knowledge and innovation, and strengthen national scientific capacity.

This partnership goes beyond financial support. It also focuses on expanding research collaboration, promoting knowledge exchange, strengthening interdisciplinary integration, and facilitating the application of research outcomes in industry and services. In particular, it will play a crucial role in bringing young researchers’ work closer to practical application, supporting the innovation ecosystem, and improving the linkage between science and industry.

The Mongolian Young Scientist Association will continue to intensify its efforts to support young researchers, disseminate scientific knowledge, and expand international research collaboration. In this regard, the partnership with Monos Group is expected to serve as a model of sustainable and impactful collaboration.

The Mongolian Young Scientist Association expresses its sincere appreciation to Monos Group for its continued support and cooperation in advancing the Association's activities and promoting young researchers’ scientific endeavours.

 

Нийт харилцан яриа