
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ) нь Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор”-той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь эрдэм шинжилгээ, боловсрол, нийгмийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, институц хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал алхам болж байна.



Санамж бичгийн хүрээнд талууд эрүүл мэнд, боловсролын суурь болон хавсарга судалгааг дэмжих, хамтарсан сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах, хүүхэд хөгжлийн чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан арга зүйг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг түгээх, хүүхэд, өсвөр үеийнхний танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой “Эрдэмтдийн цаг” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон нь онцлох ач холбогдолтой юм.
Санамж бичигт Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч, доктор, профессор Д.Хандмаа, Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-ын дарга Б.Болортунгалаг нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааны эхлэлийг албан ёсоор тавилаа.

Арга хэмжээнд МЗЭХ-ны Ерөнхийлөгч, доктор, профессор Д.Хандмаа,
Гүйцэтгэх захирал Г.Ариунболд,
Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Нандин-Эрдэнэ,
Эдийн засаг, бизнесийн салбар холбооны тэргүүн, доктор, профессор Ө.Амар,
тус салбар холбооны гүйцэтгэх захирал Г.Лхамдулам мөн хоёр байгууллагын холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, хамтарсан судалгааны боломж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх арга зам, мөн бодлогын болон практик түвшинд хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Ялангуяа хүүхэд хөгжлийн салбарт шинжлэх ухаанд суурилсан арга барилыг нэвтрүүлэх, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах нь нийгмийн ач холбогдол өндөртэйг онцоллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь залуу эрдэмтдийн судалгааны үр дүнг нийгэмд нэвтрүүлэх, боловсрол болон хүүхэд хөгжлийн салбарын уялдаа холбоог сайжруулах, улмаар шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.



MEMORANDUM OF UNDERSTANDING SIGNED
The Mongolian Young Scientist Association (MYSA) has signed a Memorandum of Understanding (MoU) with the Chingeltei District “Children Development Center,” a state-owned enterprise. This event marks an important step toward strengthening institutional collaboration and expanding partnerships in scientific research, education, and social development.
Under the MoU, the parties agreed to collaborate on supporting fundamental and applied research in health and education, organizing joint training programs and capacity-building activities, and introducing science-based methodologies in the field of child development. In addition, both parties will jointly implement the “Scientists’ Hour” program, which aims to promote scientific knowledge among the public and foster curiosity, creativity, and critical thinking among children and youth.
The MoU was officially signed by Dr Khandmaa D., President of the Mongolian Young Scientist Association, and Bolortungalag B., Director of the Chingeltei District “Children Development Centre.” This marks the formal commencement of cooperation between the two institutions.
The signing ceremony was attended by Dr. Khandmaa D., President of MYSA;
Executive Director Ariunbold G.;
Scientific Secretary, Dr. Nandin-Erdene M.;
Head of the Economics and Business Division, Dr., Professor Amar Ö.;
Executive Director of the same division, Lkhamdulam G. as well as other representatives and officials from both organizations.
During the meeting, the parties exchanged views on priority areas of cooperation, opportunities for joint research, strategies for strengthening human resource capacity, and potential projects and programs to be implemented at both the policy and practical levels. Particular emphasis was placed on introducing science-based approaches in child development, increasing the involvement of researchers, and enhancing public scientific literacy, all of which are of significant social importance.
This collaboration is expected to contribute meaningfully to the dissemination of young scientists' research outcomes to society, strengthen the integration between the education and child development sectors, and promote science-driven development.
Нийт харилцан яриа