“ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ЦЭНГҮҮН-2025” амжилттай болж өндөрлөлөө.

“ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ЦЭНГҮҮН-2025” амжилттай болж өндөрлөлөө.

Уншсан既読Read 351
ТүгээхShare共有する공유하기

Монголын залуу эрдэмтдийн холбоо (МЗЭХ)-ны жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг “ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ЦЭНГҮҮН-2025”-д салбар салбарын шилдэг залуу эрдэмтэн, судлаачид цуглав. Үүнд: Анагаах ухааны салбар, Байгалийн ухааны салбар, Геологи, газарзүйн салбар, Нийгмийн шинжлэх ухааны салбар, Техник, технологийн салбар, Биологи-Хөдөө аж ахуйн салбар, Бизнес, эдийн засгийн ухааны салбар гэсэн 7 салбарын шилдэг 100 судлаачид оролцсон цэнгүүн 2025 оны 12-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний хүндэт зочдоор:  

  • Монголын залуу эрдэмтдийн холбооны Ерөнхийлөгч, Доктор, профессор Д.Хандмаа
  • Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар
  • Монос группын гүйцэтгэх захирал Х.Ананд
  • Монголын залуу эрдэмтдийн холбооны Ерөнхийлөгч асан, СЭЗИС-ийн Доктор, профессор С.Бямбахорлоо
  • Монголын залуу эрдэмтдийн холбооны Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор М.Нандин-Эрдэнэ
  • Монголын залуу эрдэмтдийн холбооны Гүйцэтгэх захирал Г.Ариунболд
  • Салбар холбоодын тэргүүн, удирдлагууд салбар салбарын шилдэг судлаачид хүрэлцэн ирж хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл аз жаргал тодорсон, ширээ бүрт оргилуун дарс нь оргилсон, тайзан дээрээ сюрприз дүүрэн гайхалтай нэгэн үдшийг хамтдаа угтлаа. 

Тус үйл ажиллагааны үеэр 2025 оны шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:

  • 7 салбарын холбоодын 2025 оны шилдэг судлаачид
  • 2025 оны Шилдгийн шилдэг судлаач
  • 2025 оны Шилдэг салбар холбоо зэрэг энэ жилийн шилдгүүдээ тодрууллаа. Та бүхэндээ дахин баяр хүргье.

 

2025 оны САЛБАРЫН ШИЛДЭГҮҮД:

  1. АНАГААХ УХААН”-ын салбар: АШУҮИС, Био-Анагаахын Сургуулийн Биохимийн тэнхимийн багш, АУ-ы магистр (MSc) Сүржавхлан ТУЛГАА
  2.  БАЙГАЛИЙН УХААН”-ны салбар: ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, Докторант Энхтуяагийн ЖАРГАЛДАЛАЙ 
  3. ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИ”-ийн салбар: ШУА, Газарзүй, геоэкологийн хүрээлэн ЭШДА, докторант Ганбатын БЯМБАА 
  4. НИЙГМИЙН УХААН”-ны салбар: Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн ахлах багш, хэл шинжлэлийн доктор (Ph.D) Оросоогийн МЯГМАРСҮРЭН  
  1. “ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ”-ын салбар: ШУТИС-Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD), дэд профессор Хүрэлбаатарын ЗАГАРЗҮСЭМ 
  1. “БИОЛОГИ-ХӨДӨӨ АХУЙН” салбар: ХААИС, Мал эмнэлгийн сургуулийн ахлах багш, доктор (PhD) Чулуунбаатарын ЦОЛМОН   
  1. ЭДИЙН ЗАСАГ МЕНЕЖМЕНТ”-ийн салбар: МУИС, Бизнесийн сургуулийн дэд профессор, доктор (PhD) Гантулгын Урандэлгэр 

Салбар салбарын шилдгээр шалгарсан эрдэмтэддээ уран бүтээл, ололт амжилтаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлэн амжилт хүсье. Та бүхэн олон олон залуу судлаачиддаа үлгэр дуурайлал болж явдагт баярлалаа. 

 

 * МЗЭХ-ны 2025 оны ШИЛДЭГГИЙН ШИЛДЭГ ЭРДЭМТЭН 

ШУА, Физик технологийн хүрээлэнгийн ЭШАА, доктор (PhD) Цэднээгийн БАНЗРАГЧ

Хийсэн бүтээснээрээ Монголдоо төдийгүй, Дэлхийд танигдан Монгол Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулан, улсынхаа нэрийг дэлхийд гарган яваа судлаачдаа дахин халуун баяр хүргье. Олон залуу судлаачиддаа итгэл найдварыг бэлэглэн, манлайлан яваа таньд баярлалаа. 

 

* МЗЭХ-ны 2025 оны ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО-гоор: 

ХӨДӨӨ АЖ АХУЙ-БИОТЕХНОЛОГИЙН САЛБАР холбоогоор тус тус шалгарлаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсээд, ирэх жилдээ илүү ихийг хүлээж байя. Баярлалаа та бүхэндээ.

Мөн энэ үеэр салбарын шилдэг судлаачид ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЖУУХ-аар шагнуулав.

  1. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, Доктор Т.Батчимэг

  1. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, Доктор П.Отгонсугар

  1. Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, Магистр М.Номинчулуун нар тус тус шагнагдлаа. 

Та бүхэндээ шинэ ондоо ажил бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсэхийн ялдамд аз, жаргал, эрүүл энхийн дээдийг хүсье.