Хөдөө Аж Ахуй-Биотехнологийн Залуу Судлаачдын Холбооны 20 Жилийн ойн арга хэмжээ

Хөдөө Аж Ахуй-Биотехнологийн Залуу Судлаачдын Холбооны 20 Жилийн ойн арга хэмжээ

Уншсан既読Read 170
ТүгээхShare共有する공유하기

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Хөдөө Аж Ахуй-Биотехнологийн Залуу судлаачдын салбар холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Биологи-хөдөө аж ахуйн салбар 20 жил” баярын хурал, ойн үйл ажиллагааг Хүрэлтогоот Одон Орон Судлалын төвд 2025 оны 04-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулдлаа.

Салбар холбооны ойн үйл ажиллагаанд МЗЭХ-ны үүсгэн байгуулагч, академич С.Энхбат, МЗЭХ-ны ерөнхийлөгч (2005-2006 он), салбар холбооны үүсгэн байгуулагч, доктор, профессор З.Батсүх, МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Хандмаа, гүйцэтгэх захирал Г.Ариунболд, УХЭШХ-н захирал, академич М.Бямбасүрэн, УГТЭШХ-н ЭНБД, доктор Т.Атарсайхан, МААЭШХ-н Бэлчээр тэжээлийн салбарын эрхлэгч, доктор М.Ууганзаяа, УХЭШХ-н Ой хамгааллын лабораторийн эрхлэгч Я.Гэрэлчулуун, “Хүрэлтогоот”-ын ЭШХурлын грантууд болон салбар холбооны удирдах зөвлөлийн үе үеийн төлөөллүүд болон хүндэт, зочид төлөөлөгчид оролцов.

Тус ойн баярын хурлаар өнгөрсөн 20 жилийн салбар холбооны ололт амжилт, үйл ажиллагаа болон цаашдын зорилтын талаарх “Биологи-хөдөө аж ахуйн салбар 20 жил” нээлтийн илтгэлийг салбар холбооны тэргүүн Б.Баяр-Энх танилцуулж, нээж үг хэлэв. Мөн үе үеийн грантууд дурсамж, амжилтын талаарх илтгэл, салбарын шинэхэн докторуудын судалгааны ажлын үр дүнгээс танилцуулж, залуу судлаачидтайгаа туршлага хуваалцав.

Бидний үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, “Анд клиник” мал, амьтны эмнэлэг, Био-Ундарга ХХК, Монветмед ХХК, Агриматко Монгол ХХК, Оргил сүрэг ХХК, Чандмань-Идэр ХХК, доктор, Я.Гэрэлчулуун, доктор И.Хатанбаатар зэрэг байгууллага, хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэнд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн:

Хөдөө Аж Ахуй-Биотехнологийн Залуу Судлаачдын Салбар Холбоо