Монголын залуу эрдэмтдийн холбоо, Хөдөө аж ахуй-Биотехнологийн салбар холбооноос зохион байгуулдаг "Оюунлаг залуус" семинарыг Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн "Эрдмийн урсгал" клубтай хамтран 2025 оны 04-р сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн семинарт:
ШУА-н Биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Дэлгэрчимэг “Мазаалай баавгай ба зан төрх”,
ШУА-н Биологийн хүрээлэнгийн Микробийн нийлэгжлийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан О.Анумандал “Жимс хүнсний ногооны мөөгөнцөрийн эсрэг идэвхтэй гадаргуугийн дрожжийн судалгаа”,
УГТЭШХүрээлэнгийн Ургамлын биолтехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан А.Нарангоо “Вирусгүй сармисны судалгаа”,
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Үржлийн эмгэг, даавар судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Баяр-Энх “Эрчимжсэн аж ахуйн саалийн үнээний нөхөн үржихүйн эмгэгийн тандан судалгаа”,
УГТЭШХүрээлэнгийн Ургамлын генетик нөөцийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Б.Баяртулга “Ногоон тэжээлийн ургац чанар нь таримлуудын харьцаанаас хамаарах нь” гэсэн сэдвүүдээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Илтгэл хэлэлцүүлсэн судлаач нартаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Уг семинарыг дэмжиж ажилсан УГТЭШХүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье.