No ties, No limits...
МЗЭХ-оос жил бүр залуу судлаачдын шинэ Networking үүсгэх, мөс хагалах зорилготой Залуу судлаачдын Зангиагүй уулзалтаа өчигдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдөр халуун дулаан уур амьсгалтайгаар зохион байгууллаа.
Тус уулзалтаар судлаачид маань хувь хүний хөгжилд чиглэсэн TED SCIENCE хоёр илтгэл сонсож тархиа цэнэглээд зогсохгүй, чөлөөт арга хэмжээнүүдэд оролцож нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлцгээлээ.
Зангиагүй уулзалтанд маань 70 гаруй судлаачид оролцсон бөгөөд тэд Унага, Хурга, Ботго, Анааш, Оцон шувуу, Эрвээхий, Панда, Дэгдээхий, Туулай, Зараа гэсэн 10 багт хуваагдан багаараа ICE breaking хийж Quiz night, хөгжөөнт тэмцээнүүддээ оролцлоо.
Эдгээр арван багаас Оцон шувуу баг маань авхаалж самбаагаараа шалгарч эгдүүтэй хөөрхөн шагналын эзэд болсон юм.
МЗЭХ-ны хамт олонтой хамт нэгэн оройг стрессээ тайлж, хөгжилдөж өнгөрүүлсэн бүх судлаачиддаа баярлалаа. Дараа дараагийн event-үүдээрээ баяр жаргалтайгаар уулзацгаая #MYSA #youthevent #youngscientists