
Эрдмийн үйл ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан өсөлт, залуу судлаачдыг дэмжих хамтын оролцоогоор таны хөгжилд мэдлэгийн үнэ цэнэ нэмж өгнө.
Шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, шийдлээр хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Шилдэг залуу эрдэмтэд оролцдог энэхүү уулзалтаар шинжлэх ухаанд суурилсан санал, санаачлагыг дэвшүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг.
Залуу эрдэмтэн, судлаачдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг.
МЗЭХ-ноос нийт гишүүдийнхээ идэвхи, хамтын ажиллагааг сайжруулах зорилтын дор төрөл бүрийн арга хэмжээүүдийг тогтмол зохион байгуулдаг юм.
2004 онд үүсгэн байгуулагдсан “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” нь шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл санаа, үйл ажиллагааг нэгтгэх, тэднийг ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Өдгөө 800 гаруй гишүүнтэйгээр эрдэм шинжилгээ, сургалт, чуулга уулзалт зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Монголын залуу эрдэмтдийн холбоо (МЗЭХ)-ны жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг “ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ЦЭНГҮҮН-2025”-д салбар салбарын шилдэг залуу эрдэмтэн, судлаачид цуглав. Үүнд: Анагаах ухааны салбар, Байгалийн ухааны салбар, Геологи, газарзүйн салбар, Нийгмийн шинжлэх ухааны салбар, Техник, технологийн салбар, Биологи-Хөдөө аж ахуйн салбар, Бизнес, эдийн засгийн ухааны салбар гэсэн 7 салбарын шилдэг 100 судлаачид оролцон 2025 оны 12-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
“Шилдэг 100 Залуу Эрдэмтдийн Цэнгүүн – 2025”
ХҮРЭЛТОГООТ-2025 ЭШХ 25 дах удаагаа 2025 оны 11-р сарын 8-ний өдөр ШУА-ийн хүрээлэнгүүд дээр амжилттай болж өнгөрлөө.