Залуу судлаачдын үндэсний VII чуулган, #шинжлэх_ухааныг_хүртээмжтэй_болгоё

Залуу судлаачдын үндэсний VII чуулган, #шинжлэх_ухааныг_хүртээмжтэй_болгоё

Уншсан既読Read 75
ТүгээхShare共有する공유하기

“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”-оос санаачлан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд уг чуулга, уулзалтад шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачилга, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, тэдгээртэй хамтран ажилласаар ирсэн уламжлалтай билээ. 

 Энэ удаагийн VII дахь чуулга уулзалтыг  “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН - ЗАЛУУ СУДЛААЧДЫН ОРОЛЦОО” сэдвийн дор 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VII чуулганыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Их дээд сургууль, Хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулах юм. Тус чуулга уулзалтад нийслэл, хөдөө орон нутгийг хамруулсан салбар холбоодын төлөөлөл бүхий залуу эрдэмтэн судлаачид, хамтран ажиллагч бизнесийн салбарын төлөөлөл, мөн шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй ахмад, дунд үеийн эрдэмтэн, багш нар, бодлого тодорхойлогч холбогдох яамдын төлөөллүүд болох 300 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

ЧУУЛГАНЫН ЗОРИЛГО:

Шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл, туршлага нь бүх нийтэд хүртээмжтэй байж, түүний ашиг тусыг оролцогч тал бүр хүртэж байх ёстой. Иймээс Залуу судлаачдын оролцоотойгоор Нээлттэй шинжлэх ухааныг (Open science) хөгжүүлэх замаар шинжлэх ухааны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бий болгох, шинжлэх ухаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар нийгмийн сайн сайхны төлөө байгаль, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох.

Чуулганы салбар хуралдааны чиглэл:

  1. Нээлттэй шинжлэх ухаан (Open Science) ба Залуу судлаачдын оролцоо (Youth)
  2. Шинжлэх ухааны хамтын ажиллагаа (Collaboration) ба хүртээмжтэй байдал (accessibility)