Мэдээ мэдээлэл

А.Саулегүл

Cancellation of the Conference

Dear Young Scientists,

Mongolian Young Scientists Association was planning to organize conference "The Best Research Proposal: Master & Doctor", in May, 2015. 

The aim of the conference was to promote young researchers' presentation skills, and help them to get feedback on their research proposals from reputed scientists in their respective fields. However, due to insufficient number of participants, we have to cancel the conference. 

'THE BEST RESEARCH PROPOSAL: MASTER & DOCTOR’ сэдэвт ЭШБХуралд ирүүлэх "СУДАЛГААНЫ АЖЛЫН ТӨСӨЛ"-ийн хураангуйг бичих заавар

Магистр, Докторын түвшний оюутануудын дунд "Судалгааны ажлын шилдэг төсөл" -ийг англи хэл дээр бичих, англи хэл дээр Эрдэм Шинжилгээний Бага Хурлыг зохион байгуулах тухай мэдээллийг бид энэхүү цахим хуудас болон Facebook дэх хуудсаараа /https://www.facebook.com/www.mysa.mn/ дамжуулан хүргэж байгаа билээ.

POSTPONEMENT OF THE CONFERENCE

Dear Young Scientist who interested in Conference,

First of all, we are truly sorry for no updates on conference entitled ‘The Best Research Proposal: Master & Doctor’ since 06 April.

We would like to inform you that after ample discussions among the organizing committee members and among partner institutions, and sponsors we have decided to postpone the Conference. The new date will be 22 May 2015. The postponement will offer us the opportunity to expand the conference’s programme and to make it even more inclusive.

Conference on ‘THE BEST RESEARCH PROPOSAL: MASTER & DOCTOR’

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагууд дараахи үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Үйл ажиллагааны нэр: Conference on ‘THE BEST RESEARCH PROPOSAL: MASTER & DOCTOR’

Бид Холбооныхоо цахим хуудас болон Facebook дэх хуудсаараа дамжуулан гадаад оронд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэлийг хүргэсээр байдаг. Тэтгэлэгт хөтөлбөрийн тоо чамлалтгүй олон, гадаад орнуудад суралцах боломж хэдий өндөр байгаа ч гадаад хэлний мэдлэгийн шалгуур үзүүлэлтийн дараагаар шаардагдах гол шалгуурын нэг бол "СУДАЛГААНЫ АЖЛЫН ТӨСӨЛ" байдаг. Иймд залуу эрдэмтэн, судлаач та бүхнийг "Шилдэг магистр, докторын судалгааны ажлын төсөл" шалгаруулах эрдэм шинжилгээний БАГА ХУРАЛД оролцохыг хүсье.

 

Хуралтай холбоотой нэмэлт мэдээлэлийг цаашид бид түгээж байх болно.

Та бүхэнд амжилт хүсье.

 

Хүндэтгэсэн,
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

3-р сар 05

"ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ" чөлөөт уулзалт, ярилцлага

МЗЭХ гишүүдийнхээ идэвхи, хамтын ажиллагааг сайжруулах зорилтын дор "ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ"чөлөөт уулзалт, ярилцлагыг зохион байгуулах гэж байна. Энэхүү чөлөөт уулзалтыг МЗЭХ-ны зүгээс тогтмол зохион байгуулагдах үйл ажиллагаануудын нэг болгон, залуу судлаач, эрдэмтэн та бүхний танилцах, санаа бодлоо солилцох, хамтын ажлын гараагаа эхлэх ЧӨЛӨӨТ ТАЛБАР болгохыг бид зорьж байна.

2-р сар 19

“СУДАЛГАА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦИ” УУЛЗАЛТ СЕМИНАР 2015

“Монголын  Залуу  Эрдэмтдийн  Холбоо” нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. МЗЭХ-ноос 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦИ” уулзалт семинараар эхлүүлж байна. Уулзалт семинар нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Баасан гарагт 13.30-18.10 цагт Монгол-Японы Төвийн хурлын танхимд зохион байгуулагдах юм. 

МУ-ын Засгийн газраас мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгох бодлого баримталж байгаа бөгөөд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх суурь нь Инновацийн эрх зүйн орчин бүрдүүлэх явдал юм. Эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж тодорхой бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ болгон улмаар улс орны эдийн засгийн өсөлтөд хөтлөх Инновацийн тухай хуулийг 2012 онд батласан билээ. Инновацийн тухай хууль хэрэгжиж эхлээд даруй 3 жил өнгөрсөн боловч МУ-ын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэл төдий, инновацийн түвшин доогуур байгаа нь МУ-ын өрсөлдөх чадварыг хойш татаж буй нэг гол үзүүлэлт болж байгааг Дэлхий банкны судалгаа харуулсан байдаг. Гэвч үүнийг нөгөө талаас нь авч үзвэл Монгол орон инновацийг хөгжүүлэх шилжилтийн идэвхитэй үедээ явж байгаа, цаашлаад инновацийг хөгжүүлэх хамгийн таатай нөхцөл болж болох юм. Инновацийг бүтээгч, мэдлэг чадвартай хүний нөөцийн томоохон бүрдүүлэгч хэсэг бол манай залуу эрдэмтэд, судлаачид зайлшгүй мөн. Иймд МЗЭХ гишүүдээ дэмжих, тэднийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд энэхүү уулзалт семинарыг зохион байгуулж байна.

Уулзалт семинарт дараах зорилгуудыг дэвшүүлж байна. Үүнд:

-Шинжлэх ухаан ба инновацийн хөгжлийн чиг хандлага, инновацийн эрх зүйн орчинг танилцуулах,

-Судалгаа хөгжлийн менежмент ба мэдлэгийн арилжаанд эрдэмтэн судлаачдын оролцоог тодорхойлох,

-Залуу судлаач, эрдэмтдийн инновацийг нэвтрүүлэх, хөгжүүлэх хүсэл эрзэлмэлийг төрүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих.

Тус уулзалт семинарт оролцогч дараах үр ашгуудыг хүртэх боломжтой. Үүнд:

- МЗЭХ-ны 2015 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцах,

-Залуу судлаач, эрдэмтдэд Судалгаа хөгжлийн менежмент, инновацийн салбарын мэргэжилтэнүүдтэй уулзах, мэдээлэл солилцох, тэдэнтэй хамтран ажиллах,

-Оюуны бүтээлийн үнэлэмжээ нэмэгдүүлэх гарцыг олох,

-Судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх зэрэг болно.

 

Уулзалт семинарын хөтөлбөрийг (pdf файл) хавсаргасан бөгөөд татан авч танилцах боломжтой. 

МЗЭХ-ны гишүүд та бүхнийг энэхүү уулзалт семинарт идэвхитэй хамрагдахыг хүсье. 

Семинарт бүртгүүлэхдээ:

Цахим орчинд бүртгүүлэх: https://www.facebook.com/events/610963522337212/

Мэдээлэл авах: https://www.facebook.com/www.mysa.mn

http://mysa.mn/mn/news/item/137-2015

Д.Золбаяр, МЗЭХ-ны зохицуулагч, Утас: 311013, 94995420

2-р сар 02

Study in the US: 2015-2016 Fulbright Student Fellowships

The Public Affairs Section of the U.S. Embassy to Mongolia is now accepting applications for the 2016 -2017 Fulbright Student Fellowship Program.  Fulbright Student Fellowships are part of a U.S. Government-funded academic exchange program and fund graduate-level (M.A., M.S) studies at U.S. universities.

1-р сар 30

Австрали улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөр

Австрали улсад магистр, докторантурт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн тухай Монголын залууст тусгайлсан цахим хуудсаараа 

http://australiaawardsmongolia.org/index.php/en/application-2/how-to-apply/

мэдээллийг түгээжээ. Уг цахим хуудсаар тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Материалыг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүлээн авч эхлэх бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 30-наар дуусгавар болно. Материалыг зөвхөн онлайнаар хүлээн авч байгаа бөгөөд та бүхэн асуух, лавлах зүйл гарвал Улаанбаатар хот дахь хаягаар холбогдож болох юм байна. Амжилт хүсье!

Олон олон Монгол залуус хилийн чанадаас Эрдэм өвөртлөн ирээсэй.

Холбоо барих хаяг: Australia Awards Mongolia. City Center Building B, Алтангэрэлийн гудамж, Сүхбаатар дүүрэг. Утас: 318852, 322284