Мэдээ мэдээлэл

Ч.Сономдагва

5-р сар 19

The Mongolia - Australia Scholarships Program (MASP) is offering 38 scholarships to eligible scholars

MASP is an Australian Government initiative in cooperation with the Cabinet Secretariat of the government of Mongolia which has been developed to allow scholars to undertake Master’s degree studies at selected Australian universities commencing in either January or July 2013. The scholarships are for study and include a living allowance.

5-р сар 19

БСШУЯ-ны Сайдын нэрэмжит залуу докторын грантыг шалгаруулах болзолт уралдааныг зарлаж байна

БСШУЯ-наас ”Монгол Улсад Үндэсний Инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2011 оноос эхлэн сайдын нэрэмжит залуу докторын грантыг сонгон шалгаруулж санхүүжүүлэх гэж байна.
Иймд уг шалгаруулалтад оролцох хүсэлтэй залуу докторыг төслийн баримт бичгээ боловсруулан оролцохыг урьж байна.

11-р сар 08

Нобелийн шагналтнуудын уулзалтанд оролцох физикийн салбарын нэр дэвшигчдийг шалгаруулах тухай

ХБНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын үеэр Монгол Улсын ШУА болон Германы Нобелийн шагналтуудын уулзалтыг зохион байгуулдаг Линдаугийн сантай хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ.

2012 оны 7 дугаар сарын 1-6ны хооронд Германы Линдау хотод болох Физикийн салбараас төрөн гарсан Нобелийн шагналтнуудын 62 дахь уулзалт болох ба Монгол улсын Шинжлэх ухааны академи болон Герман улсын Линдаугийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Физикийн салбарын залуу эрдэмтдийн дунд уг уулзалтанд оролцох залуу эрдэмтдийг (40 хүртэлх насны, англи хэлний мэдлэгтэй байх) шалгаруулах гэж байна. Шалгаруулалт магистрант, докторант, докторын дараах гэсэн гурван ангилалаар явагдана.

11-р сар 28

Шилдэг 100 залуу судлаачдын шинэ жил

Шилдэг 100 залуу судлаачдын шинэ жилийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Байгууллагуудын шинэ жилтэй давхцуулахгүй байх үүднээс хугацааг арай эрт хийхээр боллоо. Салбар холбоод, ШУ-ны салбарын Байгууллагуудаас энэ онд эрдэм бүтээл, амжилтаараа шалгарсан шилдэг залуусаа энхүү баярт урин оролцуулахыг байгууллагын удирдлагуудад хүсэж байна.

2-р сар 14

Финляндын Засгийн газрын сургалт, судалгааны тэтгэлэг

The Finnish Government offers scholarships of 3-9 months for Doctoral level studies and research at Finnish universities. The Finnish Government Scholarship Pool programme is open to young researchers from all academic fields. The scholarship cannot be applied for Master's level studies or post-Doctoral studies/research.
Finnish Government Schokarship Pool

3-р сар 19

"Инновацийн эрэлд" урилга

“Инновацийн эрэлд” реалити шоуны зорилго: Монгол хүний бүтээлч сэтгэхүй, шинэ санаа-санаачилгыг дэмжих, үйлдвэрлэлийн зориулалттай техник технологийн шинжтэй шинэ бүтээл, инновацийн төслүүдийг зах зээлд нэвтрүүлэх, улмаар улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодит нэмэр хандив бий болгох.

4-р сар 15

Нээлттэй нийгэм форум залуучуудын оролцоог дэмжих жижиг тэтгэлгийн хөтөлбөрөө эхлүүлж байна

Залуучуудын оролцоог дэмжих хөтөлбөр нь нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх шинэлэг хандлага, арга хэлбэрийг эрэлхийлж буй залуучуудад дэмжлэг үзүүлэх юм. Уг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй ННФ нь бүтээлч бөгөөд оновчтой санаа, үйл ажиллагаандаа тулгуурлан өргөн олон нийт, бодлого боловсруулагч, судлаач, мэргэжлийн болон сонирхлын бүлгүүд, шат шатны шийдвэр гаргагчдын дунд шүүмжлэлт яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, бодлогод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах 16-25 насны залуучуудыг уг үйл ажиллагаанд хамруулахыг зорьж байна.

4-р сар 25

“Судалгаанаас хөгжил рүү” сэдэвт монголын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний хурал

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

9-р сар 17

Монгол Улс - Оросын Холбооны Улсын хамтарсан нийгмийн шинжлэх ухааны судалгааны төсөл шалгаруулах уралдаан зарлаж байна

"Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), Оросын Холбооны Улсын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сан (РГНФ) хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр"-ийн дагуу Монгол - Оросын эрдэмтдийн хамтарсан нийгмийн шинжлэх ухааны судалгааны ажлыг санхүүжүүлэх зорилгоор дараах салбаруудад 2013 оны хамтарсан "РГНФ - МинОКН Монголии 2013 г." Төслийн уралдаан зарлаж байна.