Мэдээ мэдээлэл

Д.Баттогтох

12-р сар 04

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭД МЭДЛЭГЭЭ БАЯЛАГ БОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАНЦУЙ ШАМЛАН ОРЛОО

Монгол Улс уул уурхай дээр түшиглэсэн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагтай орон болох хэтийн зорилго тавьсан билээ. Ийм эдийн засагтай орон болоход шинжлэх ухаан – төр – бизнесийн хамтийн ажиллагаа маш чухал.

Монгол улс Мэдлэгийг баялаг болгох үйл явцын эрх зүйн зохицуулалтын хүрээнд Инновацийн тухай хууль, Гарааны компани байгуулах журам зэргийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл Монголын Залуу Эрдэмтдийн холбооноос Залуу эрдэмтэд судлаачдын оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны компани байгуулан хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

12-р сар 03

АМЖИЛТ: Монгол эрдэмтэн Дэлхийн шилдэг зохион бүтээгчээр шалгарлаа

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгос улсын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсад зохион байгуулагдсан "Инновацийн шийдэл-Бидний амьдралд" сэдэвт уралдаант шалгаруулалтанд "Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга" бүтээлээрээ оролцон Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын "Алтан медаль", "Шилдэг зохион бүтээгч" шагналын эзэн болжээ.