Мэдээ мэдээлэл

Нямдорж

5-р сар 10

“Best Paper Awards” магистрант докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал

“Best Paper Awards” магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал ICIED Mongolian Innovation week арга хэмжээний хүрээнд 2018 оны 05 сарын 09-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУСЯамны ШУТГ-ын дарга, доктор Д.Одгэрэл, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Авид, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологийн салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунцэцэг болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирлээ. BPA – 2017 хуралд 20 гаруй илтгэл ирсэнээс 10 илтгэл програмын шаардлага хангаж хэлэлцэгдсэн. Хурлын илтгэлийн сэдвүүд инновацийн асуудал, судалгаа шинжилгээний бүх хүрээг хамарсан байлаа. Хурлын шүүгчдээр салбар бүрийн хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд ажилласан бөгөөд хурлын үндсэн зохион байгуулалтыг Монголын залуу эрдэмтдийн холбоо хариуцан ажиллаж, гүйцэтгэгчээр МЗЭХ-ны Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо ажилласан. Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант О.Мөнхдулам “Mapping pasture biomass in Mongolia using Partial Least Squares (PLS), Random Forest (RF) regression and Landsat 8 imagery” сэдвээр шилдэг докторант, АШУҮИС-ийн магистрант Б.Тэгшжаргал “KAP study for Hepatitis B and C virus infections among population od Dornod, Mongolia” сэдвээр шилдэг магистрантын шагналыг тус тус хүртлээ.

МЗЭХ, хурал зохион байгуулах комисс

3-р сар 01

ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭЭЛЖИТ СЕМИНАР

Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос зохион байгуулж буй "Мэдлэгээ хуваалцъя-2018" ээлжит семинар 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 14 цагаас МУБИС-ийн хичээлийн III байрны 123 тоот өрөөнд болно. Тус семинарыг 2 дах удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид тогтмол хийж байх болно. 
Иймд эрдэмтэн, судлаачид, оюутан залуус та бүхнийг семинарт идэвхтэй оролцохыг урьж байна.

 28279764 1800271913327446 2467323478597884846 n

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО

ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАР

11-р сар 13

Оны шилдэг залуу судлаачдад БСШУС-ын сайдын нэрэмжит грант гардуулах арга хэмжээ

Оны шилдэг залуу судлаачдад БСШУС-ын  сайдын нэрэмжит грант гардуулах арга хэмжээ 2017 оны 11сарын 08 өдөр БСШУСЯ-нд боллоо. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны ерөнхийлөгч Д.Баттогтох нарын холбогдох албаны хүмүүс байлцав. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүндээ анхаарсан улс орон ямагт хөгждөгийг цохон тэмдэглээд монголын ирээдүй болсон залуусыг тэр тусмаа залуу эрдэмтэн, судлаачдыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр цааш нь “Шинжлэх ухаан, технологи, инноваци бол Монгол Улсын ирээдүйг тодорхойлох салбар юм. Тиймээс ч энэ салбарт онцгой анхаарал хандуулж,  төрийн бодлогын залгамж халааг хадгалж, залуу эрдэмтэн, судлаачдыг сурч, боловсрох бүхий л нөхцөл, бололцоогоор хангаж ажиллана. Мөн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжинэ” гэв. 

01 shagnal

 

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр нь хэлэлцүүлсэнээс шилдгээр шалгарсан 12 бүтээлд БСШУС-ын сайдын нэрэмжит грантыг гардуулсан юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт 400 орчим эрдэмтэн судлаач оролцох хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрээс эхний шатанд тэнцсэн 230 бүтээлийг зургаан товхимол номд хэвлүүлсэн бөгөөд нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр хэлэлцүүлсэн байна. 

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал /ЭШБХ/ нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдад зориулсан судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэх боломж олгох, дэмжлэг хүртэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, дэлхийн хэмжээний шинжлэх ухаан, технологийн нээлт гаргах үйл явцыг дэмжсэн  үндэсний  арга хэмжээ юм. 

Эрдэм шинжилгээний товхимолд ирүүлсэн бүтээлийн тоо, чанар болон хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж буйг БНСУ, ОХУ, БНХАУ, Тайвань зэрэг улсын  судалгааны хүрээлэн, их дээд сургуульд сурч, ажиллаж буй залуу судлаачид идэвхтэй оролцож байгаагаас  харж болох юм. Иймээс ирэх жилийн “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг хилийн чанадад ажиллаж, суралцаж буй залуу судлаачдыг татан оролцуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаагаа зохион байгуулагчид онцоллоо. 

Шилдгээр шалгарсан залуу эрдэмтэн, судлаачдын бүтээлийн танилцуулга: 

Байгалийн ухааны салбар хуралдаан /2017.10.07 /

ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяа “Энергийн үүсгүүрт ашиглагдах шинэ материалын судалгаа” 

ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Одонгоо “Хүннү болон хүрлийн үеийн булшнаас олдсон эртний хүний ясанд хийсэн молекул генетикийн судалгаа” 

Анагаахын ухааны салбар хуралдаан /2017.10.13/

АШУҮИС-ийн Биоанагаахын ухааны сургуулийн Молекул биологи, удамзүйн тэнхмийн багш Г.Чимэдлхамсүрэн “Олон хүчин зүйлийн шалтгаант эмгэгийн геномын харьцуулсан судалгаа: УАБӨ” 

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн ахлах техникч Б.Буянтүшиг “Орон сууцны дотоод орчны агаарт нарийн ширхэгт тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс” 

ХАА-Биотехнологийн салбар хуралдаан /2017.10.14/

ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Хонгорзул “Биотехнологийн аргаар үржүүлсэн Эгэл годил өвс (Acorus calamus L.)-ний фитохимийн харьцуулсан судалгаа”

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Түвшинзаяа “Боомын вакцины вакцинжуулалтын үнэлгээнд рекомбинант РА уургийг ашиглах нь”

Газарзүй-Геологийн салбар хуралдаан /2017.10.20/

МУИС-ийн  ШУС-ийн Газарзүйн тэнхимийн туслах багш Э.Алтанболд “Баян нуурын хотгорын үүсэл, морфологийн тайлал” 

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Геодинамик, магматизмийн салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Д.Санчир “Ikh gazrun chuluu pluton in the North-Gobi rift: New data of geochemistry and geochronology”  

Техник-технологийн салбар хуралдаан /2017.10.21/

ШУТИС-Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Ууганчимэг “Дулааны боловсруулалтанд орсон шар буурцганд полимеразийн гинжин урвалын аргаар ГМО илрүүлэх”

ШУТИС-ийн ЭХС, Чонбукийн үндэсний их сургуулийн докторант Т.Батгэрэл “Биоанагаахын хэрэглээнд зориулагдсан цахилгаан соронзон шинж чанар бүхий Роботын хөдөлгөөний удирдлагын систем”

Нийгмийн ухааны салбар хуралдаан /2017.11.04/

МУИСийн Хэрэглээний Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн багш Т.Эрдэнэ-Очир “Хэлний соёл судлалын үүднээс метафорыг харьцуулан судлах аргазүйн асуудалд”

Хууль сахиулахын их сургуулийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Мөнхдорж “Хорих ялын дүйцүүлэн хасаж тооцоход математик статистикийн аргачлал ашигласан нь” 

04 shagnal

Нийт судлаач залуустаа эрдмийн их ажилд нь өндөр амжилт хүсье.

 

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО

 

10-р сар 17

ХҮРЭЛТОГООТ 2017, АНАГААХЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

ХҮРЭЛТОГООТ 2017, АНАГААХЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүрэлтогоот 2017 Эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаан 2017 оны 10-р сарын 13-ны өдөр Одон орон судлалын Хүрэлтогоот төвд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

         Энэ удаагийн хуралдаанд Монгол, Япон, БНСУ, Австрали, Тайвань зэрэг орны 43 байгууллагын 226 судлаачийн 55 бүтээл оролцсоноос анхан шатны шүүгчдийн комиссын шалгаруулалтаар 12 бүтээл аман илтгэлээр хэлэлцэгдсэн юм.  

Хурлын үйл ажиллагааг МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох, АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Б.Мөнхбат, АЗСМХ-ны тэргүүн Т.Баясгалан нар нээж үг хэлэв.

         

anagaah1Шинээр инноваци болж буй бүтээл туурвисан эрдэмтдийг хуралдааны зочин илтгэгчээр урьж оролцуулдаг уламжлал тогтсон бөгөөд энэ удаагийн хуралдаанаар

АУ-ны доктор Б.Галиндэв “Лабораторийн амьтан судлалын үндсэн ойлголт, C57BL/6J хулганы хэрэглээ”,

АУ-ны доктор Б.Баатарсүрэн “Estrogen accelerates cell proliferation through estrogen receptor α during rat liver regeneration after partial hepatectomy” сэдвээр,

АУ-ны доктор Н.Баялагмаа “Cereblon-induced mitochondrial dysfunction ameliorates drug resistance of multiple myeloma” сэдэвт АУ-ны шинэхэн ололт бүхий бүтээлээ тус тус танилцуулав.

          Хүрэлтогоот 2017 Эрдэм шинжилгээний бага хурлын Анагаах ухааны салбар хуралдаанаар анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн тулгамдсан асуудлууд, оношлогоо, эмчилгээний өнөөгийн болон хэтийн байдал, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэн бөгөөд хуралдааны шүүгчээр АУ-ны доктор, дэд профессор Д.Цэнд-Аюуш, АУ-ны доктор Б.Сэвжидмаа, АУ-ны доктор А.Энх-Амар, АУ-ны доктор Д.Ангармөрөн, НЭМ-ийн доктор Н.Хүдэрчулуун нар ажиллалаа. 

Хүрэлтогоот 2017 Эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдааны

Тэргүүн байранд: Г.Чимэдлхамсүрэн “Олон хүчин зүйлсийн шалтгаант эмгэгийн геномын харьцуулсан судалгаа: УАБӨ”

Дэд байранд: Б.Буянтүшиг  “Орон сууцны дотоод орчны агаарт нарийн ширхэгт тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс”

Тусгай байранд: Г.Нархажид “Инсулинд дөжрөлийг цусны сийвэн дэх триглицерид, их нягтралтай липопротеины харьцаагаар тодорхойлсон нь” сэдэвт бүтээлүүд шалгарав.

Тэргүүн болон дэд байранд шалгарсан Г.Чимэдлхамсүрэн болон Б.Буянтүшиг нарт БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грант олгохоор МЗЭХ, БСШУСЯ-д хүргүүлэв. Тусгай байранд шалгарсан Г.Нархажидад АЗСМХ-ны нэрэмжит шагналыг олгов.

anagaah3

Тэргүүн байр эзэлсэн Г.Чимэдлхамсүрэнд 11-р сарын 23-25-ны өдрүүдэд Япон улсын Саппоро хотод болох Монгол-Хоккайдогийн нийгэмлэг болон МЗЭХ-ноос хамтран зохион байгуулах “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох эрхийг бичгийг МЗЭХ-ны ерөнхий зохицуулагч В.Баярмаа гардуулав.

Дашрамд дурдахад бидний хурлын үйл ажиллагааг дэмжиж ажилласан АШУҮИС-ийн эрдэмтэн багш судлаачид, Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэгийн хамт олон болон шүүгчдийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. 

МЗЭХ

10-р сар 17

БИОЛОГИ-ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН “ХҮРЭЛТОГООТ-2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДЭГ СУДЛААЧИД ТОДОРЛОО.

БИОЛОГИ-ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН “ХҮРЭЛТОГООТ-2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДЭГ СУДЛААЧИД ТОДОРЛОО.

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын Биологи-Хөдөө аж ахуйн салбарын хуралдаан 10 дугаар сарын 14ий өдөр ООГСХ-ийн Хүрэлтогоот төвд зохион байгуулагдлаа.

Хурлыг БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ хамтран зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн хуралдааныг Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ, Академич Ц.Тойвгоо агсны гэр бүл, үр хүүхдүүд, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төв, доктор Я.Гэрэлчулуун, М.Ургамал нар ивээн тэтгэж оролцсон юм.

Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэлтогоот-2017” залуу судлаачдын оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд 50 гаруй бүтээл ирснээс эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн 14 илтгэлийг доктор И.Хатанбаатар (МЭХ), доктор Ж.Энх-Амгалан (ЕСБХ), доктор Д.Лхагвасүрэн (МУИС), доктор Б.Ганцэцэг (ШУТС), доктор Я.Гэрэлчулуун (ЕСБХ) нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн бөгөөд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан О.Хонгорзул Тэргүүн байр, Мал эмнэлгийн хүрээлэнгийн залуу судлаач Д.Түвшинзаяа  Дэд байрт тус тус шалгарч БСШУСЯ-ны Сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо. received 1189757021125082Тэргүүн байр эзэлсэн илтгэгч О.Хонгорзулыг Япон улсын Саппоро хотод 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохиогдох “Хөгжлийн гарц, шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд үнэ төлбөргүй оролцуулах эрхийн бичгээр мөн шагнав.

Ханын илтгэлээр оролцогчдоос “Шилдэг ханын илтгэгч”-ээр Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн залуу судлаач Д.Пүрэвдолгор шалгарч, Нэрт эрдэмтэн, академич Ц.Тойвгоогийн нэрэмжит шагналаар шагнагджээ.

ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА, СУДЛААЧДЫН НЭРЭМЖИТ ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛТНУУД:

ХААИС-ийн нэрэмжит шагналаар О. Дүүриймаа (ХААИС)

“Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын шагналаар М.Номин (ЕСБХ)

Доктор Я.Гэрэлчулууны нэрэмжит шагналаар Ч.Лувсанжанцан (МЭХ)

ЕСБХ-ийн нэрэмжит шагналаар М.Амарбаясгалан (ЕСБХ), Т.Наранжаргал (Дархан-УГТХ) нар

Доктор М.Ургамалын нэрэмжит шагналаар Н.Биндэръяа (ХААИС)

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн нэрэмжит шагналаар А.Нарангоо (Дархан-УГТХ)

нар тус тус шагнуулсан бөгөөд шагналын эздэд Нэрт эрдэмтэн, академич Ц.Тойвгоогийн гэр бүл, үр хүүхдүүдээс гарын бэлэг гардууллаа.

МЗЭХ

10-р сар 12

"Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ" эрдэм шинжилгээний бага хурал

Монголын Залуу Эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох, МЗЭХ-ны Газарзүй-Геологийн салбар холбооны тэргүүн, доктор А.Дашцэрэн, Хоккайдо-Монголын Харилцааны нийгэмлэгийн дэд тэргүүн, доктор Д.Ичинхорлоо нар 2017 оны 11-р сарын 23-25-ны өдрүүдэд Япон улсын Саппоро хотын Хоккайдо Их сургуульд МЗЭХ болон Хоккайдо-Монголын Харилцааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулагдах “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хурлын зохион байгуулалтын талаар уулзалт ярилцлага хийлээ. 
Уулзалтаар хурлын зохион байгуулалтын талаар ярилцаж Монгол талаас 2017 оны Хүрэлтогоотын шилдэг 6 судлаачаас гадна холбооны бусад гишүүдийг оролцуулах талаар ярилцлаа. 
Энэхүү хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүсвэл МЗЭХ-ний Ерөнхий зохцуулагч 99057680, Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар холбогдоно уу.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО22279848 1830668857225153 3305973032721892591 n

10-р сар 12

"Хүрэл тогоот-2017" эрдэм шинжилгээний бага хурал

BUSZH Hureltogoot 2017

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурал Байгалийн Ухааны Салбарын хуралдаанаар 2017 оны 10 сарын 7-ны өдөр одон орныг ажиглан судлах Хүрэлтогоот оргилд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын Яам; Шинжлэх Ухаан Технологийн Сан; Шинжлэх Ухааны Академи, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хуралдааныг, Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг, Гарааны Технологийн Инкубатор ХХК, Монхимо ХХК, Хан Лаб ХХК, Шинэ Монгол Дээд Сургууль тус тус ивээн тэтгэж оролцлоо.

Энэ удаагийн Байгалийн ухааны салбарын Хүрэлтогоот-2017 ЭШБ хуралд 50 гаруй илтгэлээс шалгарсан 12 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд ШУА-ийн ФТХ-ийн судлаач Л.Сарантуяа тэргүүн байр, ШУА-ийн ЕСБХ-гийн судлаач Р.Одонгоо дэд байрт шалгарч БСШУСЯ-ны сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо. Мөн тэргүүн байрын эзэн Япон улсын Саппорро хотод 2017 оны 11-р сарын 23-25нд зохиогдох “Хөгжлийн Гарц, Шинжлэх Ухааны Хэрэглээ” ЭШБХ-д МЗЭХ, Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг-ийн дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнагдсан юм.

Харин ивээн тэтгэгч байгууллага, судлаачдын нэрэмжит тусгай байрын шагналаар Ш.Цэрэндүг (ООГХ), У.Баярзул (ХХТХ), Д.Мөнгөннаран (ХХТХ), Б.Болормаа (ХХТХ), “мэргэжил нэгтний нэрэмжит” анхдугаар шагналыг Ц.Тайвансайхан (ШМТДС) нар хүртлээ. Дашрамд дурдахад СЭЗИС багш математикч Доктор Профессор Ч.Наранчимэгийн санаачилсан “мэргэжил нэгтний нэрэмжит” энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгох бөгөөд уг санаачлагыг Монхимо ХХК-ий Эрдэм Шинжилгээ Туршилтын Төвийн Захирал, химич, доктор Д.Дэмбэрэлнямба мөн дэмжиж байгаагаа илэрхийлэн гурван тусгай байрын шагналыг тус тус олгосон юм. 

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО

6-р сар 30

«Байкал-2017» залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалт

«Байкал-2017» залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалт"Амьдрал шинжлэх ухаан" болон "Ногоон технологи" сэдвийн хүрээнд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, дэлхийн цэвэр усны нөөцийн 20 гаран хувийг бүрдүүлэгч Байгал нуурын зүрх нь болсон Ольхон аралд 2017 оны 06 дугаар сарын 19-25-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Монголын залуу эрдэмтдийн холбооноос 2017 онд зохион байгуулах ажлын хүрээнд «Байкал-2017» залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг Оросын залуу эрдэмтдийн холбоо, Хятадын залуу эрдэмтдийн холбоо, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн Шинжлэх ухааны төв, Монгол улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран "Амьдрал шинжлэх ухаан" болон "Ногоон технологи" сэдвийн хүрээнд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, дэлхийн цэвэр усны нөөцийн 20 гаруй хувийг бүрдүүлэгч Байгал нуурын зүрх нь болсон Ольхон аралд 2017 оны 06 дугаар сарын 19-25-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалтад Монгол улсын талаас хүндэт зочиноор ШУА-ийн Одон орон Геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор С.Дэмбэрэл, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, МЗЭХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох, зохион байгуулагчаар ШУА-ийн Санхүүгийн албаны дарга, МЗЭХ-ны гүйцэтгэх захирал А.Баярбаатар, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан В.Баярмаа, илтгэгчдээр ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамж электроникийн тэнхмийн эрхлэгч, доктор М.Нандинцэцэг Innovative technology”, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамж электроникийн тэнхмийн Д.Ганболд “Энергетика”, МАА-н хүрээлэнгийн Малын генпон технологийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Бямбасайхан The meat productivity of weather pasture value”, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Баатарсүрэн Антропогенные факторы, влияющие на опустынивание территории сомона Хухморьт Гоби-Алтайского аймака,  ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Сэлэнгэ New silk road and Turkey's interest, ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Нямсүрэн Remove of heavy metals from aqueous solution using thermally treated Mg/Al layered double hydroxide, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Алтаншагай Neoproterozoic and Lower Cambrian biota in Zavkhan Basin of Western Mongolia”, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.СанчирGeochemistry and Geochronology of the Early Mesozoic raremetal granitoids of Baga-Khentei Batolith of the Daurian-Khentei Belt, Mongolia, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Шарав Radiolarians from the Khooltiin davaa area, Eastern Mongolia, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн туслах ажилтан Б.Лхагважаргал Dispersion and transporting of white dust for tailings pond of Erdenet copper mining of Mongolia, Бээжингийн их сургуулийн докторант Л.Даваажаргал Mongolia- China-Russia" economic corridor prospect, challenges and thereout, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Оюун-Эрдэнэ “Strong ground motion simulation: Emeelt fault”, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Гантуяа “Astropark of Mongolia” тус тусын судалгааны чиглэлээр  нийт 14 илтгэл  хэлэлцүүлж танилцууллаа.

Энэхүү форумд Оросын төрийн тэргүүн бие төлөөлөгчөө илгээж, Эрхүү мужийн захирагч хүрэлцэн ирж залуу судлаачдад амжилт хүссэн нь Орос улс залуу эрдэмтэн судлаачиддаа ямар их итгэл найдвар тавьж буйн илрэл буй заа. ОХУ-ын муж болон бусад улс орнуудаас нийт 500 гаруй залуу залуу судлаачид хүрэлцэн ирж оролцсон.

Тус форумын хүрээнд нийт 15 лекц, 97 төсөл боловсруулж, 50 төсөл танилцуулж 21 грант шалгаруулж нэгдүгээр байр 300000 рубль, хоёрдугаар байр 200000 рубль, гуравдугаар байр 100000 рублийн тэтгэлэг тус тус гардуулсан.

Манай оролцогчид спортын арга хэмжээнүүдэд амжилттай оролцож гар бөмбөгийн төрөлд “Молодые ученые” багаараа 3-р байр, шатрын тэмцээний эмэгтэй төрөлд (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Сэлэнгэ) 3-р байр, эрэгтэй төрөлд (ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Шарав) 2-р байр эзэлж тус тус амжилт үзүүллээ. 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

6-р сар 09

Монгол-Орос-Хятад залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалт

МЗЭХ 2017 онд зохион байгуулах ажлын хүрээнд Монгол-Орос-Хятад залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг Оросын залуу эрдэмтдийн холбоо, Хятадын залуу эрдэмтдийн холбоо, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Иркутскийн Шинжлэх ухааны төв, Монгол улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран  2017 оны 06 дугаар сарын 19-25-ний өдрүүдэд ОХУ-ын Иркутск хотноо “Life Science for Green Technologies: A Scientific Silk Way” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү чуулга уулзалтад Монгол талаас залуу судлаачдын төлөөлөл оролцож өөрсдийн судалгааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлэхээр тогтоод байна. 

МЗЭХ