Мэдээ мэдээлэл

11-р сар 20

“Шинжлэх ухаан – 90” үзэсгэлэн

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан БСШУЯ, ШУТС, ШУА-иас “Шинжлэх ухаан – 90” үзэсгэлэнг 2011 оны 11 дүгээр сарын 21-нээс 23-ний өдрүүдэд Уран зургийн галлерейн зааланд зохион байгуулж байна.

ШУА-ийн эрдэмтэд, судлаачид өөрийн орны түүх, соёл, эх хэлний судалгааг өргөн хүрээнд амжилттай явуулж эрдэс баялгийн шинэ ордуудыг нээх, хөдөө аж ахуй, анагаахын шинжлэх ухааны салбарт малын шинэ үүлдрүүд бий болгох, хүн малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон төрлийн эм бэлдмэл бий болгох, техник технологийн салбарт шинэ шинэчилсэн технологи боловсруулах зэрэг ажлыг амжилттай хийж эдийн засгийн салбарт нэвтрүүлсэн байна.

Анх тэртээ 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж байсан тэр үеээс хойш шинжлэх ухааны салбарынхан 1961 онд Шинжлэх ухааны академи болон өргөжиж, өдгөө олон чиглэлээр судалгаа явуулдаг орчин үеийн эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лабораториуд бий болж, эрдэм шинжилгээ судалгааны 70 гаруй байгууллагад ажилладаг 2500 гаруй эрдэмтэн судлаачидтай, болон хүрээгээ тэлжээ.

Уг үзэсгэлэн нь салбарын түүх, хөгжлийн өнөөгийн түвшин, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны салбарын онцлох үйл явдал, шинжлэх ухааны нээлт, ололтуудыг тусган харуулсан.

Мөн Шинжлэх ухааны академийн ууган хүрээлэнгийн нэг болох Хэл зохиолын хүрээлэнгээс түүхэн ойнг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд өөрийн хүрээлэнгийн эрдэмтэн, мэргэдийн туурвисан “Мянган номын баяр”-ыг хийнэ.

Үзэсгэлэнд салбарын түүхийг 1921 оноос хойш 5, 5 жилээр хуваан, тухайн үед гарсан шинжлэх ухааны томоохон нээлтүүд, ололт амжилтуудыг дэлгэрэнгүй танилцуулан, эрдэмтдийн гарсан олон зуун бүтээл, туурвил, хийгдсэн ажлуудыг дэлгэн харуулсанаараа тун онцлог болсон.

Иймд залуу судлаач Та бүгдийг өргөнөөр ирж үзэхийг уриалж байна.

Үзэсгэлэн Уран зургын галлерейн зааланд 2011 оны 11 дүгээр сарын 21-нээс 23-ний өдрүүдэд 10:00-17:00 цагуудад болно.

11-р сар 08

“ШИНЭ БҮТЭЭЛ, АШИГТАЙ ЗАГВАР 2011” үзэсгэлэн амжилттай зохион байгууллагдлаа

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд БСШУЯам, МҮХАҮТанхим, ШУАкадеми, МЗЭХолбоо зэрэг байгууллагууд хамтран “Шинжлэх ухаан – Бизнес – Залуу үе” IV чуулга уулзалт болон “Шинэ бүтээл, ашигтай загвар 2011” үзэсгэлэнг тус тус зохион байгууллаа.

9-р сар 23

“Шинжлэх ухаан-Бизнес-Залуу үе” IV чуулга уулзалт, үзэсгэлэн

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монголын залуу эрдэмтдийн чуулга уулзалтыг “Шинжлэх ухаан-Бизнес-Залуу үе” сэдвийн доор 2011 оны 11 сарын 02-ны өдөр БСШУЯ, ШУА, МҮХАҮТ, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.