Мэдээ мэдээлэл

МОНГОЛ, ОРОСЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн Шинжлэх ухааны төвөөс санаачилсан Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг ОХУ-ын Эрхүү хотноо 2016 оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм.

Бид Монгол, Оросын залуу эрдэмтдийн чуулга уулзалтын 2 дахь шатыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 9 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулах юм.  Энэхүү чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

“THE BEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT”

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо нь 2016 онд судалгаа хөгжлийн салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийг эерэг сэтгэлгээнд хандуулсан төслүүд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд энэ оны 5 сарын 13-нд “THE BEST PAPER AWARDS: MASTER & DOCTOR STUDENT” ЭШБХ-ыг “МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7  ХОНОГ” арга хэмжээний хүрээнд ШУТИС болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Cancellation of the Conference

Dear Young Scientists,

Mongolian Young Scientists Association was planning to organize conference "The Best Research Proposal: Master & Doctor", in May, 2015. 

The aim of the conference was to promote young researchers' presentation skills, and help them to get feedback on their research proposals from reputed scientists in their respective fields. However, due to insufficient number of participants, we have to cancel the conference. 

POSTPONEMENT OF THE CONFERENCE

Dear Young Scientist who interested in Conference,

First of all, we are truly sorry for no updates on conference entitled ‘The Best Research Proposal: Master & Doctor’ since 06 April.

We would like to inform you that after ample discussions among the organizing committee members and among partner institutions, and sponsors we have decided to postpone the Conference. The new date will be 22 May 2015. The postponement will offer us the opportunity to expand the conference’s programme and to make it even more inclusive.

1-р сар 15

“Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Эрхэм залуу эрдэмтэн, судлаачдаа

Та бүгдийг ШУА-ийн ФСЭХ, Отгонтэнгэр Их Сургууль, Идэр Дээд  сургуулиас хамтран 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр  зохион байгуулах “Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг уриалж байна.

10-р сар 28

Хүрэлтогоот 2013 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө

Эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр зохион байгуулдаг “Хүрэлтогоот 2013” семинар Байгалийн ухаан, Геологи, газар зүй, Биологи-ХАА, Техник технологи, Нийгмийн ухаан, Анагаах ухаан гэсэн 6 салбараар 10 дугаар сарын 4-19-ны хооронд ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Оргил төвд амжилттай зохион байгууллаа.

9-р сар 05

“Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монголын Залуу Эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваариар явагдана.

  • Байгалийн ухаан - 2013 оны 10 сарын 4
  • Геологи, газарзүйн салбар - 2013 оны 10 сарын 5
  • Биологи, Хөдөө аж ахуй - 2013 оны 10 сарын 11
  • Техник, технологи - 2013 оны 10 сарын 12
  • Нийгмийн ухаан – 2013 оны 10 сарын 18
  • Анагаах ухаан - 2012 оны 10 сарын 19-нд

тус тус болох бөгөөд бага хуралд болон залуу эрдэмтдийн бүтээлийн эмхэтгэлд залуу эрдэмтэн, судлаачид та бүхэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлээ ирүүлнэ үү.

8-р сар 30

“Хүрэлтогоот 2012” эрдэм шинжилгээний бага хурал

Монголын Залуу Эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот 2012” эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваариар явагдана.

  • Техник технологийн салбар-2012 оны 10 сарын 6
  • Байгалийн ухааны салбар -2012 оны 10 сарын 12
  • Геологи, газар зүйн салбар -2012 оны 10 сарын 13
  • Биологи,Хөдөө аж ахуйн салбар -2012 оны 10 сарын 20
  • Нийгмийн ухааны салбар - 2012 оны 10 сарын 26
  • Анагаах ухааны салбар -2012 оны 10 сарын 27

өдрүүдэд тус тус болно.