Мэдээ мэдээлэл

11-р сар 11

"ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ” Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний V чуулганд МЗЭХ-ны Ерөнхийлөгч, Доктор Д.Баттогтохын хэлсэн үг

            Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа

            Чуулганы хүндэт төлөөлөгчид өө,

             Улс орны хөгжлийн түлхүүр болсон залуу эрдэмтэд ээ,

 

           ХХ зуунд Монголын ард түмний олсон нэгэн ололт нь үндэсний шинжлэх ухааны чадавхитай болсон явдал юм. Үндэсний түүх, хэл, соёлын судалгааг өргөн хүрээнд амжилттай явуулсан нь Монгол улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, нийгмийн ерөнхий соёлын түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

10-р сар 27

"ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ” ҮНДЭСНИЙ V ЧУУЛГАНД БҮРТГҮҮЛЭХ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос санаачилан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн V дахь чуулга уулзалтыг “ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ” сэдвийн дор 2015 оны 11 сарын 11-ний өдөр Төрийн ордоны Их танхимд зохион байгуулах юм. 

Энэхүү чуулга уулзалтын бүртгэл дараах цахим холбоос дээр явагдаж байна:
Та дээрхи цахим бүртгэл дээр хувийн мэдээллээ оруулах ба үүний дараа танд бүртгэлийн цахим шуудан очих бөгөөд бүртгэлийн хураамжийг төлснөөр таны бүртгэл баталгаажина. 
10-р сар 27

"ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ” МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ҮНДЭСНИЙ V ЧУУЛГАН

МЗЭХ-ноос санаачилан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн V дахь чуулга уулзалтыг “ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ” сэдвийн дор 2015 оны 11 сарын 11-ний өдөр Төрийн ордоны Их танхимд зохион байгуулах юм. Энэхүү “Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний чуулган”-ыг өндөр, дээд түвшинд зохион байгуулахаар БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО, ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ-тай хамтран ажиллаж байна.