Мэдээ мэдээлэл

9-р сар 05

“Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монголын Залуу Эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваариар явагдана.

  • Байгалийн ухаан - 2013 оны 10 сарын 4
  • Геологи, газарзүйн салбар - 2013 оны 10 сарын 5
  • Биологи, Хөдөө аж ахуй - 2013 оны 10 сарын 11
  • Техник, технологи - 2013 оны 10 сарын 12
  • Нийгмийн ухаан – 2013 оны 10 сарын 18
  • Анагаах ухаан - 2012 оны 10 сарын 19-нд

тус тус болох бөгөөд бага хуралд болон залуу эрдэмтдийн бүтээлийн эмхэтгэлд залуу эрдэмтэн, судлаачид та бүхэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлээ ирүүлнэ үү.

11-р сар 16

ХҮРЭЛТОГООТ- 2012 эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө

Эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр зохион байгуулдаг “Хүрэлтогоот 2012” семинар Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Биологи-ХАА, Техник технологи, Геологи, газар зүй, Анагаах ухаан гэсэн 6 салбараар 10 дугаар сарын 6-27-ны хооронд ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Оргил төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлыг ШУА-ийн Технологийн инкубатор, МУИС, ШУТИС, МУБИС, ҮйзэнТал ХХК болон Гурван гал эмнэлэг жил бүр дэмжин ажиллаж байна.

11-р сар 16

Анагаах ухааны салбарын "Хүрэлтогоот - 2012" амжилттай болж өндөрлөлөө

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, БШУЯ, ШУТС, ШУА,АЗСМХ хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Анагаах ухааны салбарын “Хүрэл Тогоот 2012” Анагаахын залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлаа 2012 оны 10 сарын 27-ны өдөр ООСГТ-ийн Хүрэл Тогоотын “Оргил” төвд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй залуу эрдэмтэн, судлаач, эмч, оюутнуудын сурч боловсрох, эрдэм судлалын ажил хийхийг дэмжих зорилго тавин зохион байгуулав.

11-р сар 16

“Хүрэл тогоот - 2012” Байгалийн шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө

БШУЯ, ШУА, ШУТС, Технологийн ИнкубаторТөв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран жил бүр залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2012” эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 10-р сарын 12-ны өдөр Хүрэл Тогоот Оргилд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хуралд нийт 80 гаруй хүн ирж оролцсон бөгөөд хүндэт зочдоос БШУЯ-ны дэд сайд Б. Ургамалцэцэг өөрийн биеэр ирж үг хэлсэнийг онцлууштай. Мөн хурлыг нээх хүндэт илтгэлийг Т. Ган-Эрдэнэ тавьж сонирхуулсан юм. Энэхүү хуралд нийт 24 илтгэл шалгаран хэвлэгдсэнээс 16 илтгэлийг сонгон шалгаруулж Грантын төлөө өрсөлдүүллээ.

11-р сар 16

Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот 2012” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Энэ жилийн Газарзүй, Геологийн салбарын “Хүрэлтогоот 2012” эрдэм шинжилгээний бага хурал уламжлал ёсоор Хүрэлтогоотын одон орныг судлах Оргил төвд 2012 оны 10-р сарын 13 нд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус хуралд МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС зэрэг манай улсын шилдэг их сургуулийн багш нар болон Газарзүйн хүрээлэн, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн залуу эрдэмтэн, судлаачид оролцсон.

11-р сар 16

“Хүрэлтогоот - 2012” Техник, технологийн салбарын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө

БШУ-ны яам, ШУА, ШУТИС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн, судлаачдын дунд жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг “Хvрэл тогоот-2012” эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 10-р сарын 06-ны өдөр ШУТИС-ийн ШУТ-ийн төв номын санд амжилттай болж өнгөрлөө. Хурлын үеээр “ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжис” үзэсгэлэнг гаргаснаараа онцлогтой боллоо.Хурлын үйл ажиллагааг нээж БШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн болон Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат нийт залуу судлаачид, оролцогчдод хандаж үг хэллээ.

8-р сар 30

“Хүрэлтогоот 2012” эрдэм шинжилгээний бага хурал

Монголын Залуу Эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот 2012” эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваариар явагдана.

  • Техник технологийн салбар-2012 оны 10 сарын 6
  • Байгалийн ухааны салбар -2012 оны 10 сарын 12
  • Геологи, газар зүйн салбар -2012 оны 10 сарын 13
  • Биологи,Хөдөө аж ахуйн салбар -2012 оны 10 сарын 20
  • Нийгмийн ухааны салбар - 2012 оны 10 сарын 26
  • Анагаах ухааны салбар -2012 оны 10 сарын 27

өдрүүдэд тус тус болно.

10-р сар 19

НШУЗЭХ-ны “Хүрэлтогоот-2011” эрдэм шинжилгээний хурлын танилцуулга

МЗЭ-ийн НШУЗЭХ-ноос зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2011” эрдэм шинжилгээний хурал 2011 оны 10 сарын 08-09-н хооронд амжилттай болж өнгөрлөө.

Хуралд 11 байгуулага/, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, НСИСОУХ, МИУС-ийн ОУХС, МУИС-ийн Улаанбаатар сургууль, МУИС-ийн УТС, ШУТИС-ийн НТС, КтМС, СЭЗДС, МУБИС-ийн ТНУС, МУБИС-ийн ГХС, Дорнод ДС /-ын 12 илтгэгч оролцож илтгэл хэлэлцүүллээ. Шүүгчидээр БСШУЯ-аас томилогдсон шүүгчид ажиллав.

10-р сар 19

БСШУ-ны Сайдын грант авах эзэд тодорлоо


БСШУЯ, ШУА, ШУТС, Хүннү коалын дэмжлэгтэйгээр Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулсан “Хүрэлтогоот 2011” эрдэм шинжилгээний бага хурал Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Биологи-ХАА, Техник технологи, Анагаах ухаан гэсэн салбаруудаар өнгөрсөн 10 дугаар сарын 7-16ны хооронд ШУА-ийн ООГСТ-ийн харъяа Одон орон судлах Оргил төвд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Зургаан салбараар явагдсан тус хуралд нийт 74-н байгууллагын 300 гаруй судлаачдын 184-н бүтээл ирсэн ба үүнээс 94-н аман илтгэл, 19-н ханын илтгэл хэлэлцүүлэгдлээ.

10-р сар 19

Биологи-Хөдөө аж ахуйн салбарын Хүрэл тогоот-2011 эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

БСШУЯ, ШУТС, ШУА, МЗЭХ, ХААБСЗЭХ хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэл Тогоот-2011” эрдэм шинжилгээний бага хурал 2011 оны 10 сарын 14-ний өдөр ООСГТ-ийн Хүрэл Тогоотын “Оргил” төвд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлыг биологи, хөдөө аж ахуйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй залуу эрдэмтэн, судлаач, оюутнуудын дунд зохион байгуулав.