Мэдээ мэдээлэл

8-р сар 10

“ХҮРЭЛТОГООТ- 2016” ЭШБХ зохион байгуулагдана

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын "ХҮРЭЛТОГООТ-2016" эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

11-р сар 26

ХҮРЭЛТОГООТ- 2015 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” эрдэм шинжилгээний бага хурал 10 сарын 22-ноос 11 сарын 07-ны хоорнод 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

11-р сар 26

Залуу судлаач нар БСШУ-ны сайдын нэрэмжит 2015 оны грантын Батламжаа гардан авлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” ЭШБХ-ын зургаан салбар хуралдаанаас шалгарсан шилдэг 12 залуу судлаач 11 сарын 11-ны өдөр Төрийн Ордоны их танхимд зохион байгуулагдсан Монголын Залуу  Эрдэмтэн Судлаачдын “ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ” үндэсний V Чуулганы арга хэмжээний үер  БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс Залуу Судлаачийн 2015 оны грантын БАТЛАМЖАА гардан авлаа. Эрхэм залуу судлаач та бүхэн зорьсон зорилогодоо үнэнч байж судалгааны ажлаа тууштай үргэлжлүүлэн улс эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан эрдэмтэд болохын ерөөлийг дэвшүүлье.

Эрхэм баян-Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

11-р сар 10

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” нийгмийн шинжлэх ухааны салбарын ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2015” эрдэм шинжилгээний бага хурал хурал 11-р сарын 6-ны өдөр ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд зохион байгуулагдлаа.

11-р сар 09

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” хөдөө аж ахуй, биологийн салбарын ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Монголын Үндэсний томоохон Их Сургуулиудтай хамтран Хөдөө аж ахуй-биотехнологийн залуу эрдэмтдийн салбар холбооноос жил бүр зохион байгуулдаг Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “ХҮРЭЛТОГООТ-2015” эрдэм шинжилгээний бага хурлыг арав дахь жилдээ  амжилттай зохион байгууллагдав.  Уг хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 07–ний өдөр Одон орон, геофизикийн судалгааны Оргил төвийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдав.

11-р сар 07

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” байгалийн ухааны салбарын ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

БСШУЯ, ШУА, ШУТС, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран жил бүр залуу багш, судлаачдын дунд зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2015” эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 11-р сарын 04-ний өдөр одон орон судлах Хүрэл Тогоот Оргилд амжилттай болж өндөрлөлөө. Мөн хуралд Гарааны Технологийн инкубатор ХХК, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монхимо корпораци нар шагналын санг ивээн тэтгэж оролцож залуу судлаачдад урам зориг өгсөн юм. Энэхүү хуралд нийт 50 гаран хүн ирж оролцсон.

11-р сар 06

“ХҮРЭЛТОГООТ- 2015” Эрдэм Шинжилгээний БАГА Хурлын Анагаах Ухааны салбарын тайлан мэдээ

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрэлтогоот- 2015” эрдэм шинжилгээний хурлын анагаах ухааны салбарын хурал 2015 оны 11 сарын 03-ны өдөр (Мягмар гариг) Одон Орон Геофизикийн Судалгааны Төвийн Хүрэлтогоотын “Оргил” төвд амжилттай болж өнгөрлөө.

11-р сар 05

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” техник, технологийн салбарын ЭШХ боллоо

БСШУ-ны яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хүрэлтогоот-2015” эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот танхимд боллоо.

11-р сар 05

Залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” геологи, газарзүйн салбарын ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

Жил бүр уламжлал болон зохиогддог Хүрэлтогоотийн эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 11 сарын 2-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 16 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн судлаач Я.Гансүхийн "MODIS хиймэл дагуулын гадаргын температурын мэдээг боловсруулах шинэ аргазүй" сэдэвт бүтээл тэргүүн байр, УЦУОСМХ-ийн судлаач Д.Одонтунгалагийн "Монгол орны зуны улирлын тунадас, өвлийн улирлын агаарын температурыг нөхцөлдүүлэгч зарим хүчин зүйлсийн олон жилийн явц, тэдгээрийг урьдчилан мэдээлэх нь" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа.

10-р сар 19

11th International Conference of Technology and Innovation "KHURELTOGOOT- 2015"

 11th International Conference of Technology and Innovation "KHURELTOGOOT- 2015"

 
Conference place: 22 October, 2015, at 604, Central Library of Science and Technology at Mongolian University of Science and Technology