Мэдээ мэдээлэл

1-р сар 31

Apple vs. Samsung: Инновацийн төгсгөл үү

Эрхэм хүндэт залуу судлаач та бүхнийг

МЗЭХ, ТИЗСН хамтран "Залуу эрдэмтэн судлаачдын оюуны өмчийн хүрээний мэдлэгийг дээшлүүлэх" үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах

"Apple vs Samsung: Инновацийн төгсгөл үү" сэдэвт лекц, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

11-р сар 21

Эрдэмтэн судлаачдын 3 үеийн уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө

Шинжлэх ухааны салбарын залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор эрдэмтэн судлаачдын 3 үеийн уулзалт хэлэлцүүлгийг БШУЯ, ШУА, МЗЭХ хамтран амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БШУ-ны сайд Л. Гантөмөр, ШУА-ийн ерөнхийлөгч Б. Энхтүвшин, МЗЭХ-ийн ерөнхийлөгч Ч. Сономдагва нар нээж үг хэллээ.

Хэлэлцүүлэгт манай эрдэмтэн судлаачдын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл оролцсон бөгөөд МЗЭХ-ноос бэлтгэсэн “Шинжлэх ухаан ба Залуу үе” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж санал солилцлоо.

11-р сар 18

Эрдэмтэн судлаачдын 3 үеийн уулзалт хэлэлцүүлэг

Урилга

Эрхэм хүндэт эрдэмтэн, залуу судлаач та бүхнийг Эрдэмтэн судлаачдын 3 үеийн уулзалт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэлэлцүүлэг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Багшийн хөгжлийн ордны хурлын танхимд болно.

5-р сар 25

"Залуу эрдэмтдийн" чөлөөт хэлэлцүүлэг

"Ид шид ба бодит байдал" сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг 5 дугаар сарын 27-ны баасан гаригт 19 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн 5 давхарын хурлын танхимд боллоо. Тус хэлэлцүүлэгт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар болон ШУ-ны салбар бүрийн төлөөлөл болсон эрдэмтэн судлаачид болон твиттерчид оролцсон.