Мэдээ мэдээлэл

3-р сар 06

ХБНГУ-Д СУРАЛЦАГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД: ЭХ ОРОНДОО МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА ХИЙХ ТЭТГЭЛЭГ

ХБНГУ-д суралцаж буй ихэнхи гадаад оюутнууд сургуулиа амжилттай төгсөхийн тулд найм болон түүнээс дээш жил суралцдаг ажээ. Энэ нь гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрөх, эх орондоо ирээд ажиллаж амьдрахад нь нилээдгүй бэрхшээлийг авчираад зогсохгүй эх орондоо өрнөж буй нийгмийн амьдрал, харилцаа холбоогоо  алдахад хүргэдэг ажээ. Энэхүү мэргэжлийн дадлагыг эх орондоо хийх боломж нь гадаад оюутнуудыг эх орныхоо нийгмийн амьдрал, мэдлэг, мэдээллээс хоцрохгүй байлгаад зогсохгүй хожмын мэргэжлийн чиг хандлагаа  тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулахуйц  хөтөлбөр юм.

3-р сар 06

2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД ЗАРЛАГДЛАА

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Россотрудничество агентлагийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар) Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн Орос улсын их дээд сургуульд ОХУ-ын Засгийн газрын холбооны төсвийн хөрөнгөөр суралцах монгол иргэд болон оросын эх орон нэгтнүүдийн дунд явуулах элсэлтийн шалгалтыг эхлүүлж байна.

3-р сар 04

SUR-PLACE-SCHOLARSHIP, MONGOLIA

One of the important goals of the Konrad-Adenauer-Foundation is to prepare young people to undertake responsibility in politics and economics, in science and in the media, in the cultural sector as well as in unions. We understand the support for gifted and dedicated students as an investment into the future.

2-р сар 02

Нидерландын Вант Улсын Hague Их Сургуулийн 2015/2016 оны хичээлийн жилийн тэтгэлэг

Нидерландын Вант Улсын Hague Их Сургууль 2015/2016 оны хичээлийн жилд Бакалаврын сургалтдаа гадаад оюутан элсүүлэх тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. Тус их сургуульд одоогоор 150 гаруй  улс үндэстний оюутан залуус нэг хэлээр бие биенээ ойлголцон суралцдаг юм. Энэ нь Монгол оюутан танд ч адилхан боломж байгааг, энэхүү  сургуулийн үүд хаалга бидний өмнө  нээлттэй гэдгийг илтгэж байна. Уг тэтгэлэгийг  нийт  54 оюутанд  (5000 Евро) олгох бөгөөд өргөдлийг 2015 оны 3-р сарын 31 хүртэл хүлээж авна хэмээн дараах цахим хуудсаараа мэдээлжээ.

Танд амжилт хүсье!

Source: http://www.thehagueuniversity.com/bachelor-studies/admissions-and-finances/financing-your-bachelor-study/talent-scholarship

2-р сар 02

Study in the US: 2015-2016 Fulbright Student Fellowships

The Public Affairs Section of the U.S. Embassy to Mongolia is now accepting applications for the 2016 -2017 Fulbright Student Fellowship Program.  Fulbright Student Fellowships are part of a U.S. Government-funded academic exchange program and fund graduate-level (M.A., M.S) studies at U.S. universities.

1-р сар 13

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт

инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна. 

1-р сар 12

2015 ОНЫ Япон улсын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

2015 оны Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулах тул шалгалт өгөхийг хүсэгчид бүртгэл, шалгалтын хугацаа зэрэг мэдээллийг тус Элчин сайдын яамны цахим хуудаст байршуулсан удирдамжаас харна уу.

4-р сар 06

The Public Health Leaders Course Program (well known as PHL course) Scholarships are now available to join the program starting in October 2014.

The deadline for application with all the necessary documents is by April 30th, 2014, and an interview will be conducted between April and May. If necessary, additional document may be requested. As well, special quota places require further internal selection processes in the university; therefore I would wish to hear from you with possible candidates by March 31.

3-р сар 04

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэг /2014-2015/

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2014-2015 оны хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (20 бакалавр, 33 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно.

3-р сар 04

Польш, Унгар, Болгарын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилд:

  • Бүгд Найрамдах Польш Улс-ад 20 иргэнийгбакалаврт (уул уурхай-2, эрчим хүч-2, барилга-2, зам тээвэр-2, мэдээллийн технологи-2,нанотехнологи-2, биотехнологи-2, байгаль орчны нөхөн сэргээлт-2, урлагийн бүтээл сэргээнзасварлалт-2, польш хэл судлаач-2), мөн 3 иргэнийгдокторантурт (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);
  • Бүгд Найрамдах Унгар Улс-aд А категориор 15 иргэнийгбакалаврт (хөдөө аж ахуй-2, усны менежмент-2, уул уурхай-2, инженер-5, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжил-2, анагаах ухаан-1, нанотехнологи-1), Бкатегориор 3 иргэнийг бакалаврт (биотехнологи-1, хими технологи-1, эм зүй-1), мөн 3 иргэнийг докторантурт(мэргэжил хязгаарлахгүй);
  • Бүгд Найрамдах Болгар Улс-ад 1 иргэнийг бакалаврт (хими технологи), 1 иргэнийгдокторантурт (мэргэжил хязгаарлахгүй) тус тус суралцуулна.