Мэдээ мэдээлэл

12-р сар 10

Академич Х.Намсрайн хүндэтгэлийн лекц болно

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Монголын Залуу эрдэмтдийг дэмжих сантай хамтран Чингисийн одонт, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн,Төрийн шагналт, Академич Хавтгайн Намсрайн “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим арга зам,жишээнүүд” сэдэвт лекцэнд эрдэмтэн залуу судлаач Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

2-р сар 07

“Apple VS Samsung: Инновацийн төгсгөл үү” сэдэвт лекц боллоо

Apple vs. Samsung: Инновацийн төгсгөл үү

Монголын залуу эрдэмтдийн холбоо, Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг хамтран залуу эрдэмтэн судлаачдын оюуны өмчийн хүрээний мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд цуврал лекц зохион байгуулж байна. Үүний эхлэл болж ИТДА-ны дарга Д.Пүрэвдорж “Apple VS Samsung: Инновацийн төгсгөл үү” сэдэвт лекц уншлаа. Лекц 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр ШУТИС-ийн ШУТТНС-д болов.

1-р сар 31

Apple vs. Samsung: Инновацийн төгсгөл үү

Эрхэм хүндэт залуу судлаач та бүхнийг

МЗЭХ, ТИЗСН хамтран "Залуу эрдэмтэн судлаачдын оюуны өмчийн хүрээний мэдлэгийг дээшлүүлэх" үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах

"Apple vs Samsung: Инновацийн төгсгөл үү" сэдэвт лекц, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

4-р сар 15

“Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, редакторын бодол санаа” сэдэвт лекц болно

Австралийн Балларатийн их сургуулийн профессор, олон улсын “Hydrometallurgy" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ник Вэлхам “Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, редакторын бодол санаа” сэдэвт лекцэнд эрдэмтэн залуу судлаач Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

2-р сар 27

Академичдын цуврал лекц - 9

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүдийн цуврал лекцүүдийн ээлжит лекцийг Академич С. Энхбат “Цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал, хэрэглээ” сэдвээр олон нийтэд зориулж 2012 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 15.00 цагт Монгол-Япон төвийн Их танхимд унших тул Та бүхнийг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.