Мэдээ мэдээлэл

5-р сар 05

Залуу судлаач Г. Сарантуяа: Судалгаа маань үргэлжлэн хийгдээд нийт элэгний В вирүст архаг хепатиттай 380 хүнийг хамраад байна

"Хүрэлтогоот-2015" эрдэм шинжилгээний бага хуралд Анагаах Ухааны,  салбараас “В ба Дельта Вирүст  Архаг Xепатитийн уeд qHBsAg , M2BP -ийг xарьцуулан судалсан дүн” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн  БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Xvний их Эмч АУ-ны Магистр Гидаагаяа овогтой Сарантуяаг бид энэ удаагийн “Залуу Эрдэмтэн” булангийнхаа зочиноор урин ярилцлаа.

2-р сар 29

Залуу судлаач А. Жанболат: Салбар дундын багуудаас л хамгийн том инновацийн багтаамжтай бүтээлүүд,шинжлэх ухааны ач холбогдолтой нээлтүүд гарч байна

Хүрэлтогоот-2015 эрдэм шинжилгээний бага хуралд "Хөдөө аж ахуй, биологийн ухааны салбар"-аас “Соронзон нано-жижиг хэсгийн синтезлэх шинж чанар болон молекул биологийн хэрэглээ” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн  БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан АШИМИЙН ЖАНБОЛАТ-ийг бид энэ удаагийн “Залуу Эрдэмтэн” булангийнхаа зочиноор урин ярилцлаа.

12-р сар 24

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНЫ 2015 ОНЫ “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” МЕДАЛИЙН ЭЗЭН ТОДОРЛОО

УЦУОСМХ-ийн урьдчилан мэдээлэх төвийн инженер, доктор (Ph.D) Г. Гантуяа нь 2015 оны 12 сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан “Монголын шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жилийн баярын цэнгүүн”-ий үер Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны   2015 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”-ээр шалгарч, МЗЭХ-ны шилдэг залуу эрдэмтний медаль, батламж, хагас сая төгрөгийн мөнгөн шагналыг хүртсэн бөгөөд   уг шагналыг БСШУ-ны сайд, МЗЭХ-ны  Хүндэт гишүүн Л. Гантөмөр, МЗЭХ-ны Ерөнхийлөгч Д. Баттогтох нар гардуулсан юм.

3-р сар 26

Б.Одгэрэл: Буудайн генийг судалж ганд тэсвэртэй шинэ сорт гаргаж авахыг зорилоо

БШУЯ-наас эрдэм шинжилгээний залуу судлаачдад олгодог БШУ-ы сайдын нэрэмжит судалгааны грантыг 12 судлаачид олгосон бөгөөд,тэдгээр судлаачдын нэг УХЭШХ- ийн эрдэм шинжилгээний ажилтан Болдын Одгэрэлтэй ярилцлаа. Б.Одгэрэл “Буудайн ган тэсвэрлэх чадварыг генүүдийн экспрессээр тодорхойлсон дүн” нэртэй судалгааны бүтээлээрээ сайдын нэрэмжит грантыг авсан юм.

3-р сар 03

Залуу судлаач Б.Дэлгэрбат: Судалгааны ажлын үр дүнд Будан барбадын усан ханднаас байгаль дээр урд өмнө тохиолдож байгаагүй 8 нүүрстөрөгчийн атомаас тогтсон ДНХ-г хамгаалах идэвхтэй лептофумарин бодис нээсэн юм.

Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хуралд Байгалийн ухааны салбараас “Будан барбадын ДНХ-ийг хамгаалах болон антиоксидант идэвхийн судалгаа” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн  БШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон МУИС, Шинжлэх Ухааны Сургуулийн Доктарант Б.Дэлгэрбатыг бид энэ удаагийн Залуу Эрдэмтэн булангийнхаа зочиноор урин ярилцлаа.

12-р сар 30

Залуу судлаач Э.Гансүх: Судалгааны ажил хийх сонирхолтой болсон шалтгаан бол мэдээ орсон цагаас маань эхэлсэн.

Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хуралд Байгалийн ухааны салбараас “Усанд диссперс үүсгэдэг графин ба түүнийг суферкапазитороор ашиглах нь” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн БШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон БНСУлсын Улсаны их сургуулийн химийн тэнхимийн докторант Э. Гансүхийг бид энэ удаагийн Залуу Эрдэмтэн булангийнхаа зочиноор урин ярилцлаа..

12-р сар 04

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭД МЭДЛЭГЭЭ БАЯЛАГ БОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАНЦУЙ ШАМЛАН ОРЛОО

Монгол Улс уул уурхай дээр түшиглэсэн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагтай орон болох хэтийн зорилго тавьсан билээ. Ийм эдийн засагтай орон болоход шинжлэх ухаан – төр – бизнесийн хамтийн ажиллагаа маш чухал.

Монгол улс Мэдлэгийг баялаг болгох үйл явцын эрх зүйн зохицуулалтын хүрээнд Инновацийн тухай хууль, Гарааны компани байгуулах журам зэргийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл Монголын Залуу Эрдэмтдийн холбооноос Залуу эрдэмтэд судлаачдын оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны компани байгуулан хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

4-р сар 01

"Хүрэлтогоот-2012" Анагаах ухааны салбарын грантын эзэн Ц. Сарангуа

Хүрэлтогоот-2012 эрдэм шинжилгээний бага хуралд Анагаах ухааны салбараас түрүүлэн БШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Арьсны өвчин судлалын үндэсний төвийн (АӨСҮТ) 2-р тасгийн эрхлэгч, их эмч Ц. Сарангуаг танилцуулж байна. Тэрээр Хүрэлтогоот-2012 эрдэм шинжилгээний хуралд “Улаанбаатар хотын эрүүл монгол хүний нүүрний арьсны физиологи ба Demodex Folliculorum хачигны хамаарал” сэдэвт судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүлэн оролцож грантын эзэн болсон билээ.

3-р сар 03

Нийгмийн ухааны салбарын "Хүрэлтогоот - 2012" грантын эзэн С.Цолмон

Сайн байна уу? Өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

Намайг Сондомдаваагийн Цолмон гэдэг. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 10 жилийн дунд сургуулийг 2001 онд, БНТУ-ийн Анадолу их сургууль 2005 онд, МУИС-ЭЗС -ийг 2008 онд санхүүгийн удирдлагын баклавр, 2012 онд санхүүгийн удирдлагын магистраар тус тус төгссөн. 2012 оноос тус сургуульд бизнесийн удирдлагын доктрантад суралцаж байна. МУИС-ЭЗС-ийн шилдэг төгсөгч, МОХ-ны нэрэмжит “Манлайлагч оюутан”, “Хөгжлийн Төлөөх Оюутны Төв” -ийн нэрэмжит “Оны шилдэг судлаач оюутан”, “Мандах Бүртгэл” дээд сургуулийн шилдэг багш зэрэг шагналууд хүртэж байсан. МУИС-ЭЗС, “Номин” ХХК, “МИЕК” ХХК зэрэг байгууллагуудад ажиллаж байсан ба одоогоор “Мандах Бүртгэл” дээд сургуулийн ЭЗБ -ийн тэнхимд багшлаж байна.

2-р сар 03

Биологи, ХАА-н салбарын грантын эзэн М.Ууганзаяа

Сайн байцгаана уу? Бид сар бүр Хүрэлтогоот-2012 ЭШМЗЭХ-ноос Хүрэлтогоот-2012 эрдэм шинжилгээний бага хуралд Биологи, Хөдөө Аж Ахуйн салбараас түрүүлэн БШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Тэжээлийн ургамлын эдийн өсгөврийн лабораторын эрдэм шинжилгээний ажилтан М.Ууганзаяаг танилцуулж байна. Тэрээр Хүрэлтогоот-2012 эрдэм шинжилгээний хуралд “ Царгас (Medicago varia Marthz.cv) –ны in vitro үржүүлэг болон абиотек стресст тэсвэржүүлэх генийн трансформацийн системийн тохируулга” сэдэвт судалгааны ажлаар илтгэл тавин оролцон түрүүлсэн юм.