Мэдээ мэдээлэл

10-р сар 19

БСШУ-ны Сайдын грант авах эзэд тодорлоо


БСШУЯ, ШУА, ШУТС, Хүннү коалын дэмжлэгтэйгээр Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулсан “Хүрэлтогоот 2011” эрдэм шинжилгээний бага хурал Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Биологи-ХАА, Техник технологи, Анагаах ухаан гэсэн салбаруудаар өнгөрсөн 10 дугаар сарын 7-16ны хооронд ШУА-ийн ООГСТ-ийн харъяа Одон орон судлах Оргил төвд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Зургаан салбараар явагдсан тус хуралд нийт 74-н байгууллагын 300 гаруй судлаачдын 184-н бүтээл ирсэн ба үүнээс 94-н аман илтгэл, 19-н ханын илтгэл хэлэлцүүлэгдлээ.

5-р сар 19

БСШУЯ-ны Сайдын нэрэмжит залуу докторын грантыг шалгаруулах болзолт уралдааныг зарлаж байна

БСШУЯ-наас ”Монгол Улсад Үндэсний Инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2011 оноос эхлэн сайдын нэрэмжит залуу докторын грантыг сонгон шалгаруулж санхүүжүүлэх гэж байна.
Иймд уг шалгаруулалтад оролцох хүсэлтэй залуу докторыг төслийн баримт бичгээ боловсруулан оролцохыг урьж байна.