Мэдээ мэдээлэл

8-р сар 20

"НЭГДЭЦГЭЭЕ" Уулзалт семинарын хөтөлбөр

16.00 – 16.30 НШУЗЭХ-ны тэргүүн доктор Б.Пүрэвсүрэн уулзалтыг нээж үг хэлнэ. 
16.10 – 16.40 “Монгол хүний сэтгэл зүйн онцлог” Д.Цогзолмаа Сэтгэл судлалын ухааны доктор, ШУТИС, БУХС-ийн багш
16.45 – 17.15 “Өсвөр насны хүүхдийн сурах явцад тохиолддог бэрхшээлүүд” Ч.Должинсүрэн Боловсрол судлалын ухааны доктор, ШУТИС, БУХС-ийн багш
17.20 – 17.50 “Хотын залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх хэв маяг” П.Цэрэнбазар Социологийн ухааны доктор, МУИС, ШУС-ийн багш 
17.50 – 18.00 Чөлөөт хэлэлцүүлэг
18.00 – ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ Kings Crown ресторанд үргэлжилнэ.

Нийгмийн Шинжлэх Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо

8-р сар 15

"НЭГДЭЦГЭЭЕ" УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийгмийн Шинжлэх Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо 2015 оны 8 дугаар сарын 21-ний Баасан гаригийн 16.00 цагаас ээлжит ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ-ыг «НЭГДЭЦГЭЭЕ» уриан дор зохион байгуулах гэж байна. Семинарыг уламжлал ёсоор салбарын эрдэмтэн судлаачдын сонирхолтой лекц, хэлэлцүүлгээр эхэлж, 18:00 цагаас Kings Crown ресторанд чөлөөт арга хэмжээгээр үргэлжлүүлнэ.

6-р сар 21

"МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ" УУЛЗАЛТ

6 дугаар сарын зангиагүй уулзалтын хүрээнд Газарзүй-Геологийн Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагт "МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ" семинарыг зохион байгуулах гэж байна. Сонирхолтой сэдвийн дор семинар маань явагдах тул идэвхитэй оролцно уу. Уг семинарын дараа "ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ" 19:00 цагаас Kings Crown ресторанд уламжлал ёсоороо эхэлнэ.

6-р сар 09

ОЮУНЛАГ ЗАЛУУС ЭКО АЯЛАЛ ХИЙЛЭЭ

     Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Явган аялалыг Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо болон Технологи инновацийн залуу судлаачдын нийгэмлэгээс хамтран 2015 оны 6-р сарын 6, 7-ны өдрүүдэд “ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ: ОЮУНЛАГ ЗАЛУУС ЭКО АЯЛАЛ” нэрний доор зохион байгууллаа.

3-р сар 05

"ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ" чөлөөт уулзалт, ярилцлага

МЗЭХ гишүүдийнхээ идэвхи, хамтын ажиллагааг сайжруулах зорилтын дор "ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ"чөлөөт уулзалт, ярилцлагыг зохион байгуулах гэж байна. Энэхүү чөлөөт уулзалтыг МЗЭХ-ны зүгээс тогтмол зохион байгуулагдах үйл ажиллагаануудын нэг болгон, залуу судлаач, эрдэмтэн та бүхний танилцах, санаа бодлоо солилцох, хамтын ажлын гараагаа эхлэх ЧӨЛӨӨТ ТАЛБАР болгохыг бид зорьж байна.

6-р сар 01

"Явган аялал 2014"-д урьж байна

Монголын залуу эрдэмтдийн холбоо нийт гишүүд, дэмжигчид Та бүхнийг "Явган аялал 2014"-д урьж байна.

Хамтран зохион байгуулагч:

  • МЗЭХ-ны салбар холбоод
  • Монголын залуучуудын холбооны Залуучуудын аялал жуулчлалын корпорац, Шинжлэх ухаан, технологийн хороо
  • Ньюком ХХК-ий Салхин паркын захиргаа

МЗЭХ нийт гишүүд дэмжигчиддэ зоруилан явган аялалыг уламжлал болгон жил бүр тодорхой уриа, чиглэлтэй зохион байгуулдаг. Энэ жил "Залуу эрдэмтэд бүтээн байгуулалтыг дэмжиж байна" уриатай зохион байгуулж буй "Явган аялал 2014"-д нийт гишүүд дэмжигчид та бүхнийг урьж байна.

9-р сар 09

МЗЭХ-ноос нийт гишүүддээ зориулан уламжлал болгон зохион байгуулдаг явган аялалдаа урьж байна.

Монголын залуу эрдэмтдийн холбооноос Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулж буй МЗЭХ-ны явган аялалд Та бүхнийг урьж байна.

10-р сар 09

Гадаадад төгсөгчдийн холбоодын хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний мэдээ

“Монгол улсаас гадаадад оюутан сургаж эхэлсний 90 жилийн ой”-н хүрээнд ЗХУ/ОХУ-д төгсөгчдийн холбоо болон Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо (МЗЭХ) нарын хамтран зохион байгуулсан гадаадад төгсөгчдийн холбоодын “Интеграция через спорт” 2012 оны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 29-нд Нийслэлийн 6-р сургуулийн хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай болж өндөрлөлөө.

9-р сар 25

Гадаадад төгсөгчдийн холбоодын хооронд зохиогдох хөлбөмбөгийн тэмцээн

Гадаадад төгсөгчдийн холбоодын хооронд зохиогдох хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах удирдамж

Өнгөрсөн онд Германд төгсөгчдийн холбоо болох Монгол-Германы Гүүр ТББ-с гадаадад төгсөгчдийн холбоодын хооронд зохион байгуулсан хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-д төгсөгчдийн холбоо түрүүлэн шилжин явах цомын хамт 2012 оны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан билээ.

ОХУ-д төгсөгчдийн холбоо энэ жилийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг "Гадаадад оюутан сургаж эхэлсний 90 жилийн ойн хүрээнд" зориулан Монголын Залуу Эрдэмтдийн Холбоотой (МЗЭХ) хамтран зохион байгуулж байна.