Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

6-р сар 30

«Байкал-2017» залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалт

«Байкал-2017» залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалт"Амьдрал шинжлэх ухаан" болон "Ногоон технологи" сэдвийн хүрээнд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, дэлхийн цэвэр усны нөөцийн 20 гаран хувийг бүрдүүлэгч Байгал нуурын зүрх нь болсон Ольхон аралд 2017 оны 06 дугаар сарын 19-25-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Монголын залуу эрдэмтдийн холбооноос 2017 онд зохион байгуулах ажлын хүрээнд «Байкал-2017» залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг Оросын залуу эрдэмтдийн холбоо, Хятадын залуу эрдэмтдийн холбоо, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн Шинжлэх ухааны төв, Монгол улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран "Амьдрал шинжлэх ухаан" болон "Ногоон технологи" сэдвийн хүрээнд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, дэлхийн цэвэр усны нөөцийн 20 гаруй хувийг бүрдүүлэгч Байгал нуурын зүрх нь болсон Ольхон аралд 2017 оны 06 дугаар сарын 19-25-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалтад Монгол улсын талаас хүндэт зочиноор ШУА-ийн Одон орон Геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор С.Дэмбэрэл, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, МЗЭХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох, зохион байгуулагчаар ШУА-ийн Санхүүгийн албаны дарга, МЗЭХ-ны гүйцэтгэх захирал А.Баярбаатар, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан В.Баярмаа, илтгэгчдээр ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамж электроникийн тэнхмийн эрхлэгч, доктор М.Нандинцэцэг Innovative technology”, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамж электроникийн тэнхмийн Д.Ганболд “Энергетика”, МАА-н хүрээлэнгийн Малын генпон технологийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Бямбасайхан The meat productivity of weather pasture value”, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Баатарсүрэн Антропогенные факторы, влияющие на опустынивание территории сомона Хухморьт Гоби-Алтайского аймака,  ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Сэлэнгэ New silk road and Turkey's interest, ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Нямсүрэн Remove of heavy metals from aqueous solution using thermally treated Mg/Al layered double hydroxide, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Алтаншагай Neoproterozoic and Lower Cambrian biota in Zavkhan Basin of Western Mongolia”, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.СанчирGeochemistry and Geochronology of the Early Mesozoic raremetal granitoids of Baga-Khentei Batolith of the Daurian-Khentei Belt, Mongolia, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Шарав Radiolarians from the Khooltiin davaa area, Eastern Mongolia, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн туслах ажилтан Б.Лхагважаргал Dispersion and transporting of white dust for tailings pond of Erdenet copper mining of Mongolia, Бээжингийн их сургуулийн докторант Л.Даваажаргал Mongolia- China-Russia" economic corridor prospect, challenges and thereout, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Оюун-Эрдэнэ “Strong ground motion simulation: Emeelt fault”, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Гантуяа “Astropark of Mongolia” тус тусын судалгааны чиглэлээр  нийт 14 илтгэл  хэлэлцүүлж танилцууллаа.

Энэхүү форумд Оросын төрийн тэргүүн бие төлөөлөгчөө илгээж, Эрхүү мужийн захирагч хүрэлцэн ирж залуу судлаачдад амжилт хүссэн нь Орос улс залуу эрдэмтэн судлаачиддаа ямар их итгэл найдвар тавьж буйн илрэл буй заа. ОХУ-ын муж болон бусад улс орнуудаас нийт 500 гаруй залуу залуу судлаачид хүрэлцэн ирж оролцсон.

Тус форумын хүрээнд нийт 15 лекц, 97 төсөл боловсруулж, 50 төсөл танилцуулж 21 грант шалгаруулж нэгдүгээр байр 300000 рубль, хоёрдугаар байр 200000 рубль, гуравдугаар байр 100000 рублийн тэтгэлэг тус тус гардуулсан.

Манай оролцогчид спортын арга хэмжээнүүдэд амжилттай оролцож гар бөмбөгийн төрөлд “Молодые ученые” багаараа 3-р байр, шатрын тэмцээний эмэгтэй төрөлд (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Сэлэнгэ) 3-р байр, эрэгтэй төрөлд (ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Шарав) 2-р байр эзэлж тус тус амжилт үзүүллээ. 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

6-р сар 09

Монгол-Орос-Хятад залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалт

МЗЭХ 2017 онд зохион байгуулах ажлын хүрээнд Монгол-Орос-Хятад залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг Оросын залуу эрдэмтдийн холбоо, Хятадын залуу эрдэмтдийн холбоо, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Иркутскийн Шинжлэх ухааны төв, Монгол улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран  2017 оны 06 дугаар сарын 19-25-ний өдрүүдэд ОХУ-ын Иркутск хотноо “Life Science for Green Technologies: A Scientific Silk Way” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү чуулга уулзалтад Монгол талаас залуу судлаачдын төлөөлөл оролцож өөрсдийн судалгааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлэхээр тогтоод байна. 

МЗЭХ