Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

5-р сар 16

Best Paper Awards буюу BPA магистрант докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал

Best Paper Awards буюу BPA магистрант докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал ICIED Mongolian Innovation week арга хэмжээний хүрээнд 2017 оны 05 сарын 12-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. BPA – 2017 хуралд 28 илтгэл ирсэнээс 11 илтгэл програмын шаардлага хангаж хэлэлцэгдсэн ба 17 илтгэл буцаагдсан байна. Хурлын илтгэлийн сэдвүүд инновацийн асуудал, судалгаа шинжилгээний бүх хүрээг хамарсан. Тухайлбал, хэлэлцэгдсэн илтгэлүүд нь бизнес, менежмент, хууль, ургамал, амьтны биологи, газарзүй, хими технологи зэрэг салбарын судалгааны бүтээлүүд байлаа. Энэ жилийн хурлын онцлог нь инновацийн хуралд ирсэн бүтээлүүдийн чанараас гадна оюуны өмчийг хамгаалах тал дээр онцгой анхаарч “Turn It in” програмд ирсэн бүх илтгэлийг уншуулж, плагиаризмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Зөвхөн 20-с доош хувийн хуулалт буюу иш таталтай илтгэлүүдийг хамруулсан. Хурлын шүүгчдээр салбар бүрийн хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд ажилласан бөгөөд хурлын үндсэн зохион байгуулалтыг Монголын залуу эрдэмтдийн холбоо хариуцан ажиллаж, гүйцэтгэгчээр МЗЭХ-ны Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо ажилласан. Ж.Самбуугийн нэрэмжит Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Бэлчээр, тэжээлийн салбарын Ургамлын эдийн өсгөврийн лабораторийн эрхлэгч, докторант М.Ууганзаяа “Transformation of growth regulating AtGRF2 gene of Arabidopsis thaliana into Medicago genome” сэдвээр шилдэг докторант, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхмийн магистрант М.Оюунгэрэл “Tire burning impact on ambient PM2.5 composition in Ulaanbaatar, Mongolia”сэдвээр шиллдэг магистрантын шагналыг тус тус хүртлээ. Best Paper Awards буюу BPA магистрант докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол контент ХХК 2 дахь жилдээ ивээн тэтгэж хамтран ажилласан. Холбооны зүгээс цаашид салбарын компаниудтай хамтран ажиллаж, судлаачид, ивээн тэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлого баримтлан ажиллах болно.

МЗЭХ, хурал зохион байгуулах комисс

5-р сар 15

МЗЭХ нь “Голден жим фитнесс клуб”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

МЗЭХ нь “Голден жим фитнесс клуб”-тэй хамтран ажиллах гэрээг өнгөрсөн сард байгууллаа. Иймд холбооны гишүүд, дэмжигчид та бүхэн хөнгөлттэй үнээр холбооны гишүүний үнэмлэхтэйгээ очиж үйлчлүүлэх боломжтой боллоо. 1 сарын төлбөр 50000 төгрөг.

Дор дурьдсан өөрт ойр салбаруудад үйлчлүүлж болно.

1-р салбар нь: Тусгаар тогтнолын ордон 4-р давхарт нэг дор 250 хүн хүлээн авах чадалтай. Утас: 77770099

2-р салбар нь: БЗД, Американ дэнж хотхоны баруун талд нэг дор 100 хүн хүлээн авах чадалтай. Утас: 77070099

3-р салбар нь: ЧД, Тэнгис кино театрын урд Victory Center-ийн 5 давхарт нэг дор 150 хүлээн авах чадалтай. Утас: 77090099

4-р салбар нь: Нарны замын, Соёолжын зүүн талд Боди Автомотивын 3 давхарт нэг дор 120 хүн хүлээн авах чадалтай. Утас: 77170099

5-р салбар нь: 3,4-р хороолол Сансар худалдааны төвийн 5 давхарт нэг дор 150 хүн хүлээн авах чадалтай: Утас: 77050099

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо